ДЭЛХИЙ
Цус сорогчийн синдромтой 7000 хүн байдаг

Кинонд гардаг цус сорогч шиг урт соёотой, хурц нүдтэй, гэрлээс зугтдаг хүмүүс дэлхийд 7000 орчим байдаг. Мэдээж тэд хүний цус сордоггүй. Гений өөрчлөлтөөс болж гадна төрхөөрөө адилхан болжээ. Иймээс тэднийг цус сорогчийн синдром гэдэг. Түүнчлэн дан ганц гентэй холбоогүй цус ойртолт нөөлөөлдөг гэж үзэх эрдэмтэд ч бий. Британийн Санфолк хотын нэгэн гэр бүлийн хоёр хүү энэ өвчний улмаас наранд гарч чаддаггүй гэнэ. Жорж, Саймон нар синдромоосоо болж хөшгөө ч нээж чаддаггүй байна. Ийм хүмүүс цонхигор, туранхай, нүднийхээ доор бараан толботой, ихэвчлэн урт нарийхан шүдтэй байдаг аж.
А.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.