Нийгмийн
Орон нутгийн нислэгийг “Буянт Ухаа” нисэх буудалд шилжүүлэх талаар Засгийн газраас хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Тодруулбал,
- “Олон улсын чанартай боомт байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Эгийн голын усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Орон нутгийн зарим нислэгийг “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх асуудлын талаар,
- “Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний талаар зэрэг 16 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.