"Түмэн шувуут" ХК цаасан шошгогүй өндгөө 100 төгрөгөөр хямдрууллаа

Үнийн өсөлтийн эсрэг "Түмэн шувуут" ХК боодолтой өндөгний үнээ бууруулсан байна. Тухайлбал, тус компани савлагаан дээрх цаасан шошготой өндөгний үнээ 100 төгрөгөөр бууруулж, шошготой өндөгний үнээ хэвээр нь үлдээжээ. Ингэхдээ иргэдэд сонголт өгч буй бөгөөд цаасан шошготой өндгийг худалдааны үнээр нь авах юм байна. Хэдийгээр цаасан шошгогүй ч савлагааны урд хэсэгт нь серийн дугаар байршуулж өндөгний мэдээллүүдийг багтаажээ.
Сонирхуулахад, “Түмэн шувуут" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №02/2024 тоот тогтоолоор компанийн 2023 оны цэвэр ашгийн 30 хувийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна. Тэд нэгж хувьцаанд 17.1 төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилахаар болсон байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tsaasan shoshgiig ideh bish hemneed hereglegchid hvreh vne chuhal zuv bna
ЗӨВ ЗӨВ, Монголчууд бид, өөрсдөө цаас үйлдвэрлэдэггүй байж цамаан шүү, хаяг идэх биш хүн бүр байнга авч хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн хэрэглэх заавар журмыг цахимжуулан хог болсон үнэтэй хаяг гэх цоохор цааснаас с�##�маар байна. Бид одооноос ногоон эдийн засагт шилжин хаягд�##�гүй дахин ашиглах, хоггүй бүтээгдэхүүн хэрэглэж сурмаар байгаа шүү миний Монголын ард түмэн минээ.