Нийгэм мэдээ

“Ондо” ХХК: Монголын анхны арилжааны хиймэл дагуулыг маргааш SpaceX-ийн хөлгийн хамт хөөргөнө

“Ондо Спэйс” ХХК-ийн зохион бүтээсэн Owl-1, Owl-2 нэртэй хоёр хиймэл дагуулыг АНУ-ын Калифорни мужаас Space X компанийн сансрын хөлгөөр 2024 оны 3 дугаар сарын 5-ны өглөөний 05:04 цагт хөөргөхөд бэлэн болжээ.

Энэ нь Монгол Улсын хамгийн анхны арилжааны хиймэл дагуулд тооцогдоно. Энэ тухай өнөөдөр “Ондо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мандуул болон “Ондо Спэйс” компанийн Мэдээлэл Хариуцсан Захирал Д.Эрдэнэбаатар, Технологи хариуцсан захирал Д.Амартүвшин нар олон нийтэд мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хурлын үеэр “Ондо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мандуул,

“Манай цагаар маргаашийн үүрээр эдгээр үйл явдал болно. Бидний хоёр хиймэо дагуул SpaceX компанийн “Falcon9” хөлгийн хамт хөөрнө.

Бид үйл явдлыг өөрсдийн Фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан үзүүлнэ.  

Цаашид бид компаниуд хоорондоо уялдаа холбоотой ажилладаг буюу экосистем байдлаар хөгждөг бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэхдээ үүнийг түшиц болгоно.

Монголд сансрын технологиор мэргэшсэн гарын таван хуруунд багтах хүн байдгийн 3-4 нь манай компанид ажилладаг. Монгол Улс энэ шинэ тутам технологи, зах зээлд амжилттай өрсөлдөж чадна гэдгээ харуулна.

Хиймэл дагуул хөөргөх үйл явц нийт хоёр цаг үргэлжилнэ. Улмаар манай туршилтууд эхэлнэ. Хоёр хиймэл дагуул маань өөрсдийн гэсэн даалгавартай” гэлээ.

Харин “Ондо Спэйс” ХХК-ийн Мэдээлэл хариуцсан захирал Б.Эрдэнэбаатар,

“Арилжааны зорилготой, бага хэмжээтэй хиймэл дагуул хөөргөх энэ салбар нь шинээр төрж буй, хараахан бойжоогүй. Бид энэ хөгжилд ижил гараанаас оролцох, өрсөлдөх боломжтой болж байна.

Манай хиймэл дагуул газрын болон сансрын төхөөрөмж хооронд мэдээлэл дамжуулах үндсэн үүрэгтэй буюу компанийн үйл ажиллагаанд дэд бүтцийн үүрэг гүйцэтгэнэ. Утасны сүлжээ түгээнэ гэсэ үг биш. Хамгийн анхан шатны харилцаа холбооны мэдээлэл дамжуулна.

Бид ойрын 2-3 жилд нийт 176 ширхэг хиймэл дагуул хөөргөхөөр ажиллаж байна. Энэ хэрээр бидний бүтээгдэхүүн үйлчилгээ боловсронгүй болно.

Зарим хиймэл дагуул зайнаас тандан судлах буюу зураг авах ерөнхий үүрэгтэй байдаг. Харин манайх зүйлсийн интернэт буюу харилцаа холбооны зориулалттай” гэлээ.

Хиймэл дагуулын бодит зураг

Арилжааны зориулалттай хувийн хиймэл дагуулыг ийнхүү хөөргөж байгаа нь Монгол Улсын сансрын технологи, сансар судлалын салбарт гарч буй дэвшил.

Цаашлаад уг технологио ашиглан дэлхийн аль ч өнцгөөс богино хэмжээний мэдээлэл дамжуулах, газрын харилцаа холбооны дэд бүтэцтэй уялдан ажиллаж уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, онцгой байдал болон батлан хамгаалах, машин хоорондын харилцаа /M2M/, юмсын интернэт /IoT/ зэрэг салбаруудад технологийн томоохон дэвшил, шинэ боломжуудыг нээнэ гэлээ.

Энэхүү бага оврын хиймэл дагуул нь харьцангуй шинэ технологи бөгөөд “Ондо Спэйс” ХХК ийм төрлийн хиймэл дагуулыг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлж байгаа дэлхийн анхдагчдын нэг юм. Тиймээс хиймэл дагуулын технологийн энэ салбарт дэлхийн бусад улс орнуудттай нэг гараанаас эхэлж байна гэж хэлж болно. Цаашдаа сансрын технологиор тэргүүлэх хэмжээнд очих боломжийг ч нээж байгаагаараа онцлог бөгөөд чухал ач холбогдолтой үйл явдал болж буйг хэлсэн юм.

Эдгээр хиймэл дагуулын сансрын орчны туршилтыг Японы Кюшүгийн их сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу KyuTech-ийн лабораторид хийж ийнхүү тойрог замд гарахад бэлэн болоод байгаа билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 4, 2024 16:25

Энэ мандуул гэдэг нь тeхнологийн мэргэаилтэй хүн юмуу сэтгүүлч юмуу

Зочин
Зочин
3 сар 5, 2024 19:55
Reply to  Зочин

дасг�##�жуулагч спортын хүн гэхдээ та нар шиг сургууль боловсрол ярьдаг тэнэгүүдээс огт өөр хүн

зочин
зочин
3 сар 5, 2024 11:52

ондоо болоосой, амжилт хүсэе ээ

Зочин
Зочин
3 сар 6, 2024 00:53

Ondo gatsaad eroosoo ashiglaj bolohgui bn

Зочин
Зочин
3 сар 6, 2024 07:35

Manduul uur ajil hiihuu hehe

Zochin
Zochin
3 сар 7, 2024 11:27

Baharhal

Холбоотой мэдээ

Back to top button