Нийгэм мэдээ

96 дахь удаагийн "Оскар"-ын наадмын тухай 5 баримт

96 дахь удаагийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслол өнөөдөр \2024.03.11\ АНУ-ын Лос-Анжелес хотын алдарт “Dolby” театрт зохион байгуулагдаж байна.

Ийнхүү 96 дахь удаагийн Оскар"ын наадамтай холбоотой таван баримтыг хүргэж байна.

  1. Энэ удаагийн Оскарын наадмын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчинд Лили Гладстоун \“Killers of the Flower Moon”\ нэр дэвшиж байна. Хэрвээ тэрбээр шагнал хүртвэл Оскарын шагналт Америкийн анхны уугуул иргэн гэдгээрээ онцгойрох юм.
  2. 2024 оны Оскарын наадам 2009 оны 81 дэхь удаагийн наадамтай ижил зохиогдож байгаагаараа онцлог.
  3. Жүжигчин Ryan Gosling нь "Barbie" киноны дууг Оскарын тайзан дээр дуулах юм. Ийнхүү тэрбээр анх удаа Оскарын тайзнаа гарч байна.
  4. Cillian Murphy болон Emily Blunt нар анх удаагаа гол дүрийн шилдэг эрэгтэй, эмэгтэй төрөлд нэр дэвшиж байна.
  5. 96 дахь удаагийн Оскарын шилдэг найруулагч төрөлд Justin Triet нэр дэвшиж байна. Тэрбээр найруулагчийн төрөлд нэр дэвшиж байгаа ганц эмэгтэй гэдгээрээ онцгойрч байна.

Энэ удаагийн кино наадамд "Barbie" "Oppenheimer" болон "Anatomy of a Fall" кинонууд нэр дэвшиж байгаагаараа онцлог юм.

2024 оны "Оскар"-ын наадамд нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button