Малын бэлчээрээс болж, нэгнээ хөнөөсөн залууд 8 жилийн хорих ял оноожээ

2022 оны аравдугаар сарын 23-нд Хан-Уул дүүрэгт малын бэлчээрээс болж маргалдаж, нэгнийхээ амь насыг хохироосон хэрэг гарчээ.
Тодруулбал, тухайн дүүрэгт амьдардаг 23 настай "Д" нь согтуурсан үедээ 40 настай "Ч"-тэй малын бэлчээрээс болж, муудалцаж зодолджээ. "Д" нь "Ч"-ийн хоолойг боож, хүчтэй зүйлээр тархийг нь цохин гэмтээж, амь насыг нь хохироожээ.
Тус хэрэгт Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч "Д"-т найман жилийн хорих ял болон 80 сая төгрөгийн хохирол барагдуулах ял оноожээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс "Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, оршуулгын зардлыг нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх хүсэлтэй байна" гэжээ. Үүний дагуу шүүгдэгч "Д"-г анх удаа хорих ялаар шийтгэгдэж байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоожээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бэлчээрийн хэрүүл үүгээр дуусах болтугай
ДУУСАХГҮЙ ОДОО ЖИНХЭНЭ ЭХЭЛЖЭЭНЭЭ ТАРНИЙН ЯРГАЙ ТАРХИНД НЬ БУУЛГАХ БОЛБОЛ ЭНҮҮХЭНД БОЛЦОРСОН БҮҮР МАНАЙ БИЛЧЭЭР ДЭЭР ХОНИО ИДЭЭШҮҮЛЛЭЭ ГЭЭД МАНАЙ АХЫН ОХИНЫГ ДАРАМТАЛСААРААН БАЙГААД БАВЦЫШТ ИНГЭЖ БОЛОХГҮЙШТ ЭВИЙ АХЫН МИНЬ ОХИН НӨХРӨӨСӨӨ АЙГААД ХЭЛЭЭГҮЙШТ НӨХӨР НЬ МЭДЭХГҮЙ ТЭР ШӨНӨ НЬ ЧАНГААСИЙШТ ЯМАР Ч ХЭЦҮҮ ЮМ БЭ?
Хоер дахь удаад хэд өгөх вэ
Хүн алсан бол бүх насаар хорих хэрэгтэй.