Нийгэм мэдээ

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж хохирсон 24 өрх шинэ байрандаа орлоо

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгч компанийн ажил зогсож, арван жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон өрхүүд өнөөдөр орон сууцны түлхүүрээ гардан авсан байна. 

Тодруулбал НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлт" төслийн байршлаар тогтоож байжээ.

“Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд эрхийг нь цуцалсан байна. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохирсон аж. "Тус өрхүүдийг сүүлийн 4-6 жилд Нийслэлийн Орон Сууцны Корпорацын түр суурьшуулах байранд үнэ төлбөргүй байрлуулсан. Тухайн байршилд 1.1 га талбарт 24 айлын газрыг чөлөөлж төсөл хэрэгжих ёстой байсан" хэмээн “НОСК” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан мэдээлсэн юм. 

Ийнхүү “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороонд 126 айлын орон сууц ашиглалтад орж, тухайн 24 өрх өнөөдөр түлхүүрээ гардан авчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
отгонбаатар
отгонбаатар

Бат-үүл яс нь амарчдээ хүмүүжилгүй нь аавыгаа шоронд суулгаад авсан Офшорт 2 компани байгуулаад иргэдээс авсан мөнгөө тийш нь явуулчихаад эцэгтээ хэлээгүй, эцэг түүнийг нь мэдээгүй цензургүй ярилцлагад орохдоо яаж амгарч томорч байсан гээч Өршөөлөөр суллагдаад газраа өгсөн иргэд орох оронгүй амбаарт өвөлжих зэргээр 8 жил үйлээ эдэлж муу Батүүлийн толгойг хундан цагаан болтол хараасандаа Батүүл хүүтэйгээ. хотдоо мөнгийг нь удахгүй төлөх байлгүйдээ

Ulzii
Ulzii

Ene heden s#a nar songuuli duhhuur l ingej hudalaa yum hj bgaa dur esgehiin l###ruud bugdiin buudah yumsan

Эрдэнэ
Эрдэнэ

Хохирсон ч гэх шиг хохироосон шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button