Нийгэм мэдээ

Нэг дороос| ОБЕГ: Алба хаагчдад хөдөлмөр хамгааллын дутагдалтай зүйл байгаагүй

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо "Миний" дэлгүүрт гарсан галын талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдөр 10:20 минутад нийслэлийн Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт  гал түймэр гарсан дуудлагаар ОБЕГ-ын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэсэн.

Галд 10х18 метр талбайтай 3 давхар барилга галд өртсөн. Галыг манай алба хаагчид 12:30 минутад тархалтыг зогсоосон. Нийтдээ 7 ангийн 100 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн.

15:00 цагт галыг зогсоосон. Одоогоор хэргийн газар цагдаа хууль хяналтын байгууллагын төлөөллүүд үзлэг хийж байна. Энэ галд ОБЕГ нэг алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдлаа. Тийм учраас амь насаа алдсан алба хаагчийнхаа ар гэрт онцгой байдлын газрын удирдлага нийт хамт олны өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Одоо хууль хяналтын байгууллагын ажилтнууд хэргийн газрын үзлэгийг зохион байгуулж байна. Алба хаагчдад хөдөлмөр хамгааллын дутагдалтай зүйл байгаагүй. Талийгаач манай байгууллагад 20 гаруй жил ажилласан, ам бүл зургуулаа, таван хүүхэдтэй хүн байсан" гэлээ.

-Гал унтраах X ангийн өндрийн шат хариуцсан тасгийн дарга Д.Жанчив амиа алдлаа-

Нэмэлт: 16:10

Чингэлтэй дүүргийн Гал унтраах 10 дугаар ангийн өндрийн шат хариуцсан тасгийн дарга ахлах ахлагч Дашнямын Жанчив өнөөдөр /2024.04.08/ "Миний дэлгүүр"-ийн агуулах шатсан түймрийн голомтод ажиллаж байгаад амиа алдлаа.

Уг гал түймэрт үйлчилгээний зориулалтай 3 давхар /зоорийн 2 давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан байна.

Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан алба хаагчийн гэр бүл, ажлын хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

-Түймрийн объект руу эхэлж орсон 4 аврагчийн нэг нь амиа алджээ-

Нэмэлт: 15:30

Түймрийн голомт руу эхэлж орсон дөрвөн аврагчийн нэг нь амиа алджээ. Харамсалтайгаар амиа алдсан алба хаагчийн цогцсыг тус агуулахын гуравдугаар давхраас олсон байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, түймрийн голомтод хамгийн түрүүн Чингэлтэй дүүргийн алба хаагчид очсон бөгөөд тэтгэврээ гарах гэж байсан аврагч амиа алдсан бололтой.

Баянхошууны шинэ буудлын “Миний” дэлгүүрийн агуулахад 10 цагийн орчимд гал гарч нийслэлийн гурван гал унтраах ангийн алба хаагчид ажилласан билээ.

-Түймрийн обьектод хүн үлдсэн эсэхийг шалгаж байна-

Нэмэлт: 15:20

Онцгой байдлын газар, ЦЕГ, ТЦА, Нийслэлийн түргэн тусламжийн газрууд ажиллаж байна. Гал унтраах арваад машин алба хаагчид ажиллаж, галыг намжаажээ. Харин галыг намдаахаар дөрвөн алба хаагч орсон ч гурав нь гарч ирсэн. Хоёрыг нь утаа залгисан тул Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн. Харин нэг хүнийг эрэн хайж байгаа гэх мэдээлэл байна.

Хэргийн газар урьдчилсан дүгнэлт хийхээр холбогдох албад нэвтэрчээ. Обьектод хүн үлдсэн эсэхийг дахин шалгаж байна. Галын учир шалтаан тодорхойгүй байна.

-"Миний дэлгүүр"-ийн агуулах шатахад ажилласан алба хаагчийг хайж байна-

Нэмэлт: 14.40

Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 10:28 цагт Онцгой байдлын албанд ирсэн.

Тодруулбал, Баянхошууны шинэ буудлын “Миний” дэлгүүрийн агуулахад 10 цагийн орчимд гал гарсан.

Галыг унтраахаар ажиллаж байсан хоёр албан хаагч угаартаж Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн бол нэг алба хаагчийг гал гарсан объектод хайж байна.

-Гал унтраахаар ажиллаж байсан хоёр албан хаагч угаартжээ-

Тодруулбал, Баянхошууны шинэ буудлын “Миний” дэлгүүрийн агуулахад 10 цагийн орчимд гал гарсан. Галыг унтраахаар ажиллаж байсан хоёр албан хаагч угаартжээ. Одоогоор алба хаагчдыг "Цэргийн төв" эмнэлэгт хүргэжээ.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид одоогоор галыг унтраахаар ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн  гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэн дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна.

  • Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
  • Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хараа хяналтгүй орхихгүй байх
  • Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх (шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
  • Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
  • Автомашины зогсоол, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
  • Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин орох, гарах гарцыг бөглөж автомашинаа байрлуулахгүй байх
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
  • Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Аюултай нөхцөлд ажиллаж бгаа хүмүүсийг тоног төхөөрөмж аюулгүй байдлыг хангаж ажил хийлгээчээ.

Зочин
Зочин

Aimar yum aa, iin tuimer, uyer, barilga iin gal geed l gamshigtai ajilladag alban haagchid maani yamar haramsmaar yum be. Bodohod dotor n uldsen hun bval avrahaar l orson baih.

иргэниргэниргэн
иргэниргэниргэн

ОБГазар ажилчдаа маш муу сургаж байна ш дээ

Иргэн
Иргэн

Тийм шүү хэдийгээр хүний амь эрдсэн нь тун харамс�##�тай байгаа ч ОБ-ын �##�бан хаагчид яагаад г�##�ын голомтод утаа з�##�гихгүй байх арга барилаа сураагүй вэ тэд хүний амь аврах ёстой хүмүүс биз дээ мэргэжлийн сург�##�т яаж хийгддэг байна аа

Сонгогч иргэн
Сонгогч иргэн

ХАЙРАН САЙХАН ХҮҮ.Эмгэнэл илэрхийлье.Алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах дорвитой арга хэмжээг ОБЕГ нь шуурхай з/байгуулаач. Ер нь огоорох хэрэгтэйдээ.

Зочин
Зочин

Эвийдээ эвий ямар хэцүү юм бэ

Зочин
Зочин

генер�##� новш инээхээ болино уу

Сүрэнхүү
Сүрэнхүү

Арьс, �##�бан туша�##�аа хамга�##�ж хүний амийг юманд чинээ бодохгзй байх шив дээ.

Зочин
Зочин

Buh heregsel, bagajaar ni hangasiin bj, tegvel taliigaach buruutai geh geed bnaa daa

Зочин
Зочин

Энэ бүр арай хэтэрлээ. Дарга нар нь ажлаа өг, хариуцлага хүлээ

Зочин
Зочин

Хөдөлмөрөөс хамга�##�ах биш аюулаас хамга�##�ах хэрэгсэл гэж ойлгож ав бөөснүүд ээ

Зочин
Зочин

БИТГИЙ ГУЦ ЯАХААРАА АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДААГҮЙ БАЙЖ ЭРДЭНЭТ ХҮМҮҮН АМИА АЛДДАГ ЮМ АРЬСАА ХАМГААЛААД ХУЦАЛДААД БАЙХААР БУРУУГАА ХҮЛЭЭГЭЭД ОГЦРООЧ ЛАЛАРУУДАА ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГАЧИХГҮЙ ЯАСЫН АЦНУУДАА ХАРИУЦЛАГАГҮЙН ХАРГАЙ НОВШНУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button