Нийгэм мэдээ

"БНХАУ-аас ирэхдээ хагарсан бараа, бүтээгдэхүүний гомдлыг хэнд гаргах вэ"

Хөвсгөл аймагт гэр ахуйн бараа худалдаалдаг "Гэрэл" дэлгүүр нь үйл ажиллагаагаа эхлээд гурван жил болж байна. Энэ сарын 22 буюу өчигдөр БНХАУ-аас ирсэн бараагаа задлахад 30 гаруй шаазан таваг хагарсан тухайгаа цахим орчноо нийтэлсэн юм.

Энэ талаар тодруулахад, тэрбээр "Нэг хайрцагт 40 орчим шаазан таваг байдаг. Өмнө нь арав гаруй таваг хагаралтай ирдэг байсан. Бид олон хүний гар дамжиж, ирдэг учраас энэ мэтчилэн гэмтэл гарахад зүгээр гэж хүлээж авдаг байв. Гэхдээ энэ удаа 30 гаруй таваг эвдрэлтэй ирсэн учраас гомдолтой байна. Манайх хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа эрхэлдэг учраас эхлээд БНХАУ-руу захиалгаа өгсний дараа хэд хэдэн шат дамжсаны дараа бидний гарт ирдэг. Үнэндээ каргоны буруу юу, хоёр тээвэрлэгчдийн буруу юу, хэнээр хохирол гомдлоо төлүүлэхээ мэдэхгүй байна. Арван хайрцаг бараа авахад, тээврийн зардалд 200 орчим мянган төгрөг зарцуулдаг юм" гэлээ.

Дан ганц БНХАУ гэлтгүй олон улсаас бараа таваар захиалах үед эвдрэл гэмтэл гарах нь хэвийн үзэгдэл болжээ. Эвдэрсэн барааг иргэд хаана, хэнээр нөхөн төлүүлэхээ мэддэггүй учраас эл асуудал нь даамжирсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 23, 2024 12:21

тэгээд хаана хандахаа бичдэггүй наасан

Зочин
Зочин
4 сар 23, 2024 15:26

Хаана хандахыг нь судлаж мэдээлэл өгөх хэрэгтэй.Олон жилийн өмнө хятадаас буйдан захи�##�ж авхад нэлээн их урагдчихсан ирж билээ.Тэгээд л уранхай шинэ буйдантай болж билээ.

Зочин
Зочин
4 сар 24, 2024 13:01

Каргоны гахайнууд л биз дээ. Хүний юманд үнэн сүжиггүй хандана. Бас хулгайлна. Тононо. Өлөн новшнууд. Тэр ачаа бараа буулгаж буй гарууд, га�##�ийнханыг хараад байгаарай. Интердэсижн гэж нэг хуулиас гадуур новшийн гахайнуудын бүлэглэл байна.

Иргэн
Иргэн
4 сар 28, 2024 07:51

Энэ асуудлыг холбогдох газарт нь хандаж эзэн тогтоох хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button