Нийгэм мэдээ

Дорноговьд амиа алдсан охины өмгөөлөгч Л.Баттогтох: Бүх насаараа хоригдож байгаа этгээдээс хохирол нөхөх төлүүлэх боломжгүй байна

Дорноговь аймагт амь насаа алдсан 12 настай охины өмгөөлөгч Л.Баттогтох өнөөдөр \2024.04.12\ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Шүүхээр гэм буруутай нь тогтоогдож бүх насаар нь хорих болсон ялтны хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль үйлчилж байна. Дорноговь аймагт жигшүүрт хэрэг гарч, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч н.Гантулгад 12 настай хохирогч охиныг хулгайлсан, хүчиндсэн, амь насыг онц хэрцгийгээр хохироосон хэрэг гарсан. Шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2.2.1 дэх хэсэгт заасан хүн хулгайлах улмаар 14.4.1-т заасан бага насны хүүхдийг хүчиндсэн, 10.1-т заасан хүнийг санаатай алах, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор онц харгис аргыг ашигласан зэрэг хэлбэрүүдээр нь бүх насаар нь тусгаарлан хорих болсон.

Энэ шийдвэртэй хамтатгаад оршуулгын зардал гэж гаргасан. Оршуулгын зардлыг тусгай сангаас гаргасан бол сэтгэл санааны хохирлыг тусгай сангаас гаргах боломжгүй байна.

Оршуулгын зардал, сэтгэл санааны хохирлыг тогтоолоор гаргахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, Засгийн газрын тусгай сангийн тухай 2020 оноос үйлчилж байгаа.

Энэ хуулийн хүрээнд оршуулгын зардлыг тусгай сангаас гаргаж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Гэвч тус мөнгийг тусгай сангаас гаргах боломжгүй болоод байна. 2018, 2019 оноос сэтгэл санааны хохирол зайлшгүй байх шаардлагатай саналыг гаргаж байсан. УИХ-аас сэтгэл санааны хохирлыг гаргуулах, нөхөн төлүүлэх шаардлагатай гэсэн хуулийг Иргэний хуулийн 511-т заасан байдаг.

Үнэндээ бүх насаараа хоригдож байгаа этгээд төлөх боломжгүй юм. Тиймээс энэ нь хохирогчийн эрхзүйн байдлыг дордуулж байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 13 гэсэн заалтад гурван хувилбар бий.

  1. Оршуулгын зардал
  2. Эмчилгээний зардал
  3. Хөдөлмөр алдалтыг тусгай сангаас нөхөн олгодог.

Ийм учраас шүүхээс гэм буруутай этгээдэд сэтгэл санааны хохирлыг тусгай сангийн хуульд тусгадаг хуулийн зохицуулалт хийх хүсэлт гаргаж байна.

Тусгай сан нь 21 аймаг, есөн дүүргээс гарч байгаа торгуулийн 60 хувиар санхүүждэг. Энэ санд асар их мөнгөний хуримтлал үүсдэг гэсэн үг. Бүх насаараа хорих ял авсан 20 гаруй хүн байдаг бөгөөд хохирогчдын сэтгэл санааны хохирлыг энэхүү сангаас гаргах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ойлгохыг хичэээвч ялтны т�##�аас бүх т�##�аар нь шавхан нөхөн төлбөр хохирлыг барагдуулахгүй бол татвар төлөгчдиин мөнгөөр хиисэн хэргиин хохирлыг барагдуулна гэж тэднииг даврааж болохгүй ээ

Зочин
Зочин

хохирол төлүүлэх хэрэгтэй ш дээ ийм хүн араатнуудын эрхтэнийг нь авч зарж хохиролыг барагдуулах хэрэгиэй нэг бөөр энэнд ханг�##�ттай дээр нь элэгнээс нь ав донор болго

Зочин
Зочин

Гадаад улсад амьд донор болгоод зарчих. Дор хаяж 500 сая төгрөг болох байх. Тэр мөнгийг нь хохирогчийн ар гэрт өг. Монголд бол эмч нар нь хуваагаад идчихнэ. Шүүх дээр ямар ч гэмшсэн царайгүй байна гэсэн. Аягүй бол хэн 1 мөнгөтэй хүний гэмт хэргийг өөр дээрээ авч хэсэг хугацааны дараа 500 сая төгрөг аваад гадаадад гарчихна гэж бодож суугаа байлгүй.

Бодит байдал
Бодит байдал

Наад новшийнхоо эд эрхтнийг зарж хохирлыг барагдуул

Зочин
Зочин

ЭНЭ ШУДРАГА ТОГТОЛЦОО ШҮҮ ТЭР ХҮЧИНДЭГЧ АЛУУРЧИНГААС ХЭРВЭЭ ЭРҮҮЛ ЭРХТЭН БАЙВАЛ АВААД МӨНГӨ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ГЭХДЭЭ ЭРХТНИЙГ НЬ АВАХДАА МЭДЭЭ АЛДУУЛАГЧГҮЙ АВАХ ХЭРЭГТЭЙ.АМИА АЛДСАН ОХИНЫ ЭЭЖ ХЭДЭН НАСТАЙ ХҮН БЭ? БАС Л ЭВГҮЙ НАМТАРТАЙ ХҮН ГЭСЭН ХҮН МЭДЭХГҮЙ ГАЗАР ОЧООД АЯТАЙХАН ХҮНЭЭР ХҮҮХЭД ХЙИЛГЭЭРЭЙ НАСНЫ МУХАРТ АМАР БАЙХ УУЧЛААРАЙ БОДСОНОО Л ХЭЛЛЭЭ ОЙЛГОХЫГ ХИЧЭЭГЭЭРЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button