Ж.Чинбүрэн: 200 гаруй албан тушаалтныг АТГ шалгаж байна

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан, шалгах түр хорооноос цаг үеийн асуудлын талаар Ж.Чинбүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Түр хорооны сонсголын онцлогоос дурдвал, үндсэн хуулиар олгогдсон хүний амьд явах эрх 16.6-д эмчлүүлэх эрхтэй. Тэр дундаа эмнэлгийн тусламжийг авах эрхтэй гэдгийг олонд харуулсан. Мөн энэхүү сонсголын үеэр төр иргэдээ сонслоо. Сонсголын эхний өдөр архаг хууч өвчтэй иргэдийн төлөөлөл оролцож, санал бодлоо хэлсэн.
Бид тогтоолын төсөлдөө үнийн өсөлтийн асуудлыг ард иргэдийн хяналтад оруулахаар тусгасан. Тухайлбал: Гааль дээр мэдүүлж байгаа ханган нийлүүлэгчийн үнийг жижиглэнгийн худалдааны үнийн нэгжээр мэдүүлэг болгохоор ажиллана. Ингэснээр ард иргэдийн худалдан авч байгаа эмийн үнэ тогтворжино.
Нэмэлтээр дурдахад, бид эмийн үнийн өсөлт, чанарын талаар нээлттэй сонсгол хийсэн болохоос биш эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ, эмч нарын талаар хэлэлцээгүй. Мөн одоогийн байдлаар санаа бодлоороо нэгдсэн 200 гаруй албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zuv
,чин бүрэн. Сайн. Ажилласан. Баяр. Хүргэё
санаа бодлооро нэгдвэл АТГ ш�##�гадаг юм уу ?
Санаа бодлоороо
нэдвэл АТГ ш�##�гадаг юм уу ?
Хэдэн мянгаар нь хуурамч эм өгч �##�чаад сонгууль дөхөхөөр солиорохоо боль