Бид тоогоогүй Трампын “эрх хүү”-гээс эх орон нь хариуцлага нэхлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Трамд Жр. энэ зун манай оронд айлчилж, Алтай таван богд уулан авираад явсан тухай мэдээлэл түгсэн. Харин нэн ховордсон аргаль, буга тэргүүтэй амьтдыг тусгай зөвшөөрөл авалгүй агнасныг нь олон нийт мэдээгүй өнгөрсөн.
Наймдугаар сард болсон уг үйл явдлын талаар ProPublica сайт өнгөрсөн долоо хоногт сөхөн мэдээлж, “Тусгай зөвшөөрөл авалгүйгээр ховордсон амьтныг агнасан, харин сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулгатай тусгаарчлан уулзаж тусгай зөвшөөрлийг нөхөж авсан” гэж бичсэн юм. Вашингтоны их сургуулийн профессор Кэтлин Кларк, “Ямар ч улстөрийн алба хашдаггүй энгийн нэг иргэнийг Дональд Трампын хүү гэдэг утгаар нь тусгайлан хүлээн авч уулзсан явдал зохимжгүй” гэх байр суурийг ч илэрхийлсэн.
1985 онд 50 мянга орчим байсан аргалийн тоо толгой 2009 онд 18 мянга болтлоо цөөрсөн учир эл амьтныг АНУ-ын ховордсон амьтны төрөл зүйлийн тухай хуулиар хамгаалсан юм. Бусад орнуудтай харьцуулахад аргаль олонтойд тооцогдох манай улсад аяллын журмаар ирсэн АНУ-ын нэгэн иргэний хийсэн эл үйлдлийг бид мэдсэн ч тоосонгүй юу.
Ямартай ч эх орон нь тоож, түүнээс хариуцлага нэхлээ. Тодруулбал, АНУ-ын "Биологийн олон янз байдлын төв" ТББ-аас АНУ-ын "Загас, зэрлэг ан амьтан хамгаалах байгууллага"-д хандан Трамд Жр.-ийн Монголд ан агнасан хэргийг нарийвчлан шалгаж өгөхийг хүссэн захидал илгээгээд буй. Мөн бусад орны хуулийг зөрчиж агнасан амьтан болон түүний эд эрхтнийг АНУ-ын хилээр давуулахыг хориглодог Lacey Act хуулийг зөрчөөгүй гэдгийг батлахыг шаардсан. Тус захидалд, “АНУ-ын ерөнхийлөгч байсан ч гэлээ барууны чинээлэг цагаан арьстнууд хууль бус ан хийх тусгай эрхтэй байх ёсгүй” хэмээн бичсэн билээ.

"Биологийн олон янз байдлын төв" ТББ-ын хуульч Таня Санериб, “Бага Трампын аргаль агнасан явдлыг зүгээр өнгөрүүлж болохгүй. Хэрэв үүгээр Монгол Улсын хууль зөрчигдсөн бол, агнагдсан амьтны толгой АНУ-ын ерөнхийлөгчийн хананд өлгөөтэй байх ёсгүй. Аргалийн тоо толгой огцом буурч буй нь бидэнд хатуу чанга, хууль журам дутагдаж буйн тод жишээ” хэмээн ярьсан.
Ерөнхий дүр зургаар нь харахад бага Трамп ямар нэг улс төрийн, эсвэл соёлын харилцааны үндсэн дээр манай оронд айлчлаагүй. Ан агнаж, аялах хувийн ашиг сонирхлоо биелүүлсэн. Үүнийг түүний төлөөлөгч, “Монгол руу хийсэн аялал цэвэр хувийн шинжтэй. Долоох хоногийн аяллын эрхийг эцгийгээ 2015 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс өмнө худалдаж авсан” гэж мэдэгдэн баталсан юм.
Хувийн аяллаараа хууль зөрчиж, нэн ховордсон амьтан агнаад буцсан Трампын эрх хүүг тусгайлан хүлээн авч уулзаж, ан хийх зөвшөөрлийг нь нөхөн олгосон Х.Баттулгын үйлдэл дэлхий нийтэд “бялдууч” төрхтэй харагдах аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөвшөөрөлгүй нь үнэн бол хулгайн ан, эрүүгийн гэмт хэрэг дээ. Тэрнийг нь манайд тоохгүй, Америкт шүүмжилж байгаа нь Монгол Америк хоёрын том ялгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл,монголууд бид эх оронч сэтгэлгүй, бас арчаагүй бялдууч бол Америкийн жирийн иргэн ч ёс бус үйлдлийг жигшдэг, ерөнхийлөгчөөсөө ч айхгүй шүүмжилжилж чаддагийг нотолж буй хэрэг юм даа.
Чухамаа чухам
Яг үнэн.
Харамсалтай үнэн.
хээр таарсан бол буудаад хаяхад бидэнд хуульгүй юм байна.
хээр таарсан бол буудаад хаяхад бидэнд хуульгүй юм байна. АМерик элчинг алчихсан ч болно. өмнөх элчин нь хүн алж хүрээ талж хүчин хийж байсан шүү дээ.
Андуураад байна малаа
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ТӨРИИНХӨН ГАДНЫ НЭГ ТӨРИИН БУС БАИГУУЛЛАГААС ДОЛООН ДОР ИЧХЭД ЯАНАА
Ерөнхийлөгчийг хамаатуулах юм аа олж ядаж дээ юунч хаа хамаагүй юм бэ
Тэнэгт ерөнхийгийн хүүтэй ерөнхийлөгч хамаарна ямар чамтай хамаарах биш
Эргүү дагз хүний оронцог
элбэгдоржийн үед зөвшөөрөл авсан юм бна л да
Бас л МИ буруутай тэр хахууль аваад зөвшөөрөл өгсөн гэнээ Сэм авгууд шуугиж бна
Zovshooroloo agnasaniihan daraa nohood ogtson yum bishuu agnaagui bol zovshoorolgui tegeed yvaad ogoh bjldee
баруун гадны улс оронд хууль бус ан хийхийг зөшөөрдөггүй юм бна Монголд бол Баттулгагын хүүг хар тамхи татаж худалдан борлуулахыг зөвшөөрдөг юм бна ийм л бна
Ene bol ter muusain davarsan hasaguudiin hiij biagaa ajil sh dee, ter hazah zaluug barij shiitegeh heregtei yum bolhoor l ene bayanulgiin garuud mongol geel altai tavan bogd ruu hmuusiig jireed avaa yavchidgiig boluilah heregtei, Ene davar hasguudiig neg sain darahgui bol bolohguin dee, tusgaar us BAYANULGII bolno geel soliordog garuud sh dee naaduul chini
bitgii hutsaj bai, muu l yum bolvol hasguud hasguud, uur haana ochhiin, ochih gazar alga, tavan bogd uzne geed ywaj bna. Trump iin huu shde, irhed n manai tomchuul bugd medej bsan, uslaas hamgaalalt ch gargaj ugsun, yu durtaigaa hiigeed l ywna shde, bid nar ugaasaa shuumjleh power position baihgui, duugai l baij bai.
Ерөнхийлөгчийн Genco Tour компаниар ирсэн сурагтай байсан. Энэ манайд ч бас асуудал шүү.
Өөрийн хувь эзэмшдэг компанийн ашгийн төлөө ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН болвол..?
gants ymaani medelgvi erunhiilugj bgaad yaadiin er ni tegeed beznisiin hvn negiig haraa blgvi dee
Үнэн бол Женко огцор. Гэмт хэргийг нуун далдлахад оролцсон байна.
Битийшаа
Holliwoodiin jujigchdiig ardaa orhihoor goe tsarailag zaluu yumaa. Burhan buh yimiig zayajee.
Эзэнгүй төргүй орны эмгэнэлт байдал.Яана даа.Ерөнхийлөгч бас пялдага царайлаад тэрэнтэй уулзаад байхдаа яахав дээ.Ерөнхийлөгч нь ийм байхад бусад нь ямар бай гэж ...
Үг үсэгийн алдаа их юм.