Нийгэм мэдээ
"Тавантолгойн уурхайд нас барсан хүн туслан гүйцэтгэгч компанийн ажилтан байсан" гэв

Энэ сарын 4-5-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Баруун цанхийн уурхайд хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Бульдозер машинаа засварлах гэж байгаад амиа алдсан байж болзошгүй гэсэн анхан шатны мэдээлэл байна. Одоогийн байдлаар нас барсан шалтгаан нөхцлийг дүгнэлтээр нарийвчлан тогтоохоор ажиллаж байна" гэлээ.
Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас уг хэргийн талаар тодруулахад, "Тавантолгойд үйл ажиллагаа явуулдаг, туслан гүйцэтгэгч компанийн ажилтан гэх мэдээлэл байна" гэлээ.
Бид энэхүү хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэн ч байсан танай компаний ажил хийж явсан байна. хүнийг битгий ингэж ялгаж ангилж байгаач !