НИЙГЭМНийгэм мэдээ

Жуулчдын хоолны цэсэд шинэчлэлт хийнэ

Монгол Улсад өнөөдрийн 556,782 жуулчин ирсэн ба жуулчдын сэтгэлийн ханамжийн судалгаагаар монгол хоол өвөрмөц, амт сайтай байдаг ч шингэц муу, ходоод хямардаг гэжээ.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд монгол хоолны 43 асарт угсаатны болон үндэсний 25 нэр төрлийн хоолоор үйлчилж байна

Иймд ССАЖЗЯ-наас өгсөн үүрэг даалгаврын дагуу Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Монголын тогооч нарын холбоо, Мастер тогоочдын холбоо, Ахлах тогоочдын академитай хамтран жуулчдад зориулж монгол хоолны шингэцийг сайжруулах, олон төрлийн ногоо, ногооны салатны төрлийг нэмэгдүүлэх, зохицлыг гаргах, хорхог, боодог, чанасан мах, бууз, хуушуур зэрэг үндэсний хоолны амтыг алдагдуулахгүй тослогийн хэмжээг багасгах гэх мэт судалгааны ажилд хамтран ажиллаж байна.  

Фото:

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button