Нийгмийн

Хээр хийж идэж болох гал амтагдсан хоолны санаанууд

Ертөнцийн юмс дурсамжийн сав агуулах мэт. Зарим өдрийн хоолноос дурсамж амтагдахыг яана. Зарим өглөөний цайнаас харин дурсамж үнэрнэ. Аав, ээж, өвөө, эмээ гээд хэн нэгнийг тань санагдуулам тийм сайхан хоол, цай танд ч бас бий биз ээ.

Аялал зугаалгын улирал дуусахаас өмнө амжиж хөдөө тийж зүглэж буй хэн бүхэнд хээр хийж идэж болох гал амтагдсан хоолнуудыг санал болгож байна. Ихэнх нь таны хүүхэд насыг санагдуулж магад.

ҮНСЭНД БУЛСАН ТӨМС

-Хүүхэд байхад аав, ээжээсээ нууцаар халуун үндсэнд төмс булж иддэг байв. Үнсний халуун илчинд бүүвэйлэгдсэн төмсний амтыг уу. Найзуудаараа ил галын дэргэд юм ярьж сууж байхдаа барьж суугаад идвэл сайхан. Дараа нь хөөнд халтайсан гараараа бие, биенийхээ нүүрэн дээр юм зурж тоглосон ч болно.

Анхаар: Хэт ихээр идэж болохгүй. Шүдэнд муу. Мөн түгжрэл үүсэх эрсдэлтэй гэгддэг.

ХАЛУУН ҮНСЭНД БУЛСАН ЭЛЭГ

-Амралт зугаалганд байгууллага, найзуудаараа явж байгаа бол хамгийн түрүүнд хийж идэж болох хоолны санаа шүү. Та нар мэдээж малчины хотноос шинэ шөлний хонь юм уу, ямаа худалдаж авсан байж таарна. Хэрэв тийм бол малынхаа элгийг бүгдийг нь чаналгүй талыг нь авч үлдээрэй. Тэгээд сонингийн цаас норгож байгаад, элгээ боогоорой. Тэгээд халуун үндсэнд булаарай. Дүрэлзсэн их галтай байхад булах юм бол шатчихна шүү.

ШОРЛОГ

-Тахиа, гахай, хонь, ямаа, үхэр гээд юуны ч махаар хийж болно. Сонгино, чинжүү, хаш гээд ямар ногоогоор баяжуулах нь таны дур. Амтлаад, шорлоод шарна. Анхааруулж хэлэхэд, цогон дээрээ 2-3 минут шор төмрөө халаагаарай. Учир нь халаасан шор махнаас шүүс гаргахгүй. 

МАРШМЕЛЛОУ БУЮУ ХӨӨСӨН ЧИХЭР ШАРЖ ИДЭХ

-Нарийн модон шор бэлдээд шарж идээрэй. Гадна тал нь шаргал шаржигнуур болно.

ГУРИЛТАЙ ЭСВЭЛ БУДААТАЙ ШӨЛ

-Гурилтай, будаатай шөл хэзээд сайхан. Тэр тусмаа хөдөө хээр явахад.

БОРЦТОЙ ЦУЙВАН

-Аялалд гарахын өмнө борцоо нүдээд, бэлдээд явчихвал амар шүү. Өөрийн идэхийг хүссэн ногоогоо хийж болно. Огт ногоо хийхгүйгээр, борц, хэрчсэн гурил хоёроор ч хийсэн болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button