НИЙГЭМНийгэм мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахимаар жагсана

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэмж болон тэдний асран хамгаалагчдад олгодог мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардаж эхэлсэн. Тэгвэл Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос "Бидэнд жагсах үнэхээр хүнд, өвдөх цаашлаад амь насаа ч алдах эрсдэлтэй тул бүгдээрээ цахим орчныг ашиглан тэмцье" гэжээ.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэрээ нууцлан цахим орчинд захидал илгээгээд эхэлжээ. Мөн УИХ-ын гишүүдийн утасны дугаар болон цахим хаяг руу өөрсдийн санал хүсэлтээ явуулахыг уриалсан байна. Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоонд ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн захидлыг хүргэж байна.

  • Халамжийн тэтгэмж авдаг ХБИ Сайн байна уу, би таны тойргийн ХБИ байна. Би халамжийн тэтгэмж болох ₮397,0 авдаг. Миний тэтгэмжийг 6% нэмэх санал бол бодит амьдралд нэг өдрийн хүнсний өртөгтэй л тэнцэж байна. Энэ бол нэмэгдэл биш, доромжлол шиг санагдаж байна. Тэтгэмжийг дор хаяж 24% нэмэгдүүлэх саналыг дэмжиж өгөөч. Хүндэтгэсэн (нэр)
  • Асран хамгаалагч нар Сайн байна уу Гишүүнээ, Би танай тойргийн сонгогч, ХБ-тэй гэр бүлийн гишүүнээ асарч буй иргэн байна. Асран хамгаалагчид сард олгогддог 302,000₮-н тэтгэмжээр амьдралд хүрэлцэхгүй байна. Хөдөлмөр эрхлэх боломж маань хязгаарлагдмал. Асран хамгаалагчийн тэтгэмжийг бодит өртөгт нийцүүлэн нэмэгдүүлэх шийдвэр гаргаач. Бид хүнд амьдралдаа биш, хүний эрхтэй амьдрах боломжид хүрэхийг хүсэж байна. Хүндэтгэсэн: (Нэр)
  • Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг ХБИСайн байна уу, би таны тойргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. ₮572,000-ийн тэтгэвэр нь миний нэг сарын хүнс, хувцас, эмчилгээний зардлын аль ч хэрэгцээг хангахгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бол “халамж хүртэгч биш” — “эрх бүхий Монгол Улсын иргэд ”. Тэтгэвэр, тэтгэмжийн суурь хэмжээг бодит өртөгт нийцүүлэн нэн яаралтай нэмэгдүүлэх саналыг дэмжиж өгөхийг хүсье.Хүндэтгэсэн: (Нэр)
  • ХБХ-ний эрхийг дэмжигч иргэнСайн байна уу? Би ХБХ-ний эрх, нэр төр, амьдрах боломжийг дэмждэг, танай тойргийн иргэн байна. Одоогийн ₮572,000 тэтгэвэр нь ХБХ-н сарын хүнс, эмчилгээ, зайлшгүй хэрэгцээг хангах боломжгүй. Иймээс тэдний тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд Таныг идэвх санаачлагатай оролцоно гэдэгт найдаж байна. ХБХ-н хэрэгцээг хангаж чадсан нийгэм л бусад бүх иргэнийхээ амьдрах орчныг сайжруулж чаддаг гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Баярлалаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button