СПОРТ
Д.Амартүвшин Парисын Их дуулгаас хүрэл медаль авав
Жүдо бөхийн Парисын “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэллээ. 122 орны 800 жүдоч зодоглож буй тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй найман бөх барилдаж байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Түүний амжилтыг эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Д.Амартүвшин үргэлжлүүлэв.
ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн бөх М.Аккусыг ялав. Ингэснээр тус тэмцээнээс хоёр жил дараалан хүрэл медаль хүртлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.