Уруулын хомхойг зөнд нь орхивол тархины үрэвсэлд хүргэнэ

Хоол идсэний дараа амаа арчихгүй гарснаас хомхой долоодог гэдэг нь үндсэндээ ташаа ойлголт юм.
Хомхой долоох гэдэг нь герпес хэмээх вирусээр үүсгэгддэг нэг төрлийн өвчин юм.
Герпес вирусын тухай Гиппократ анх удаа тайлбарлан бичсэн байдаг. Грекийн "мөхлөө” шимэгч гэсэн үгнээс гаралтай эсийн дотоод дахь шимэгч нь бүр 3 ой хүрэхээс өмнө бидний мэдрэлийн зангилаанд нэвтрэн ордог байна.
Энэ шимэгч нь илрэх цагаа олон сар, жилээр анаж байдаг. Хэрвээ нэг агшинд таны бие сулдайж, гэнэт халуурч, уруул хорсож байгааг мэдэрвэл, уруул дээр хорсгосон жижигхэн яр гарах нь хомхой долоосны шинж тэмдэг илэрч байна гэсэн үг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр манай гарагийн хүн амын 90 хувь нь хомхой долоох өвчний вирусийг өөртөө тээж явдаг байна.
Хэрвээ та жавж эвгүй хорсохыг хэзээ ч мэдэрч байгаагүй бол, бүү тайвшир.
ДАРХЛАА тогтолцоо хэзээ доголдохыг хомхой вирус зүгээр л анаж байдаг
Энгийн герпес вирус нь 2 төрөл бөгөөд 1-р төрөл нь ихэвчлэн уруулан дээр гардаг бол 2-р төрлийн вирус нь гол төлөв бэлэг эртхний хомхойг үүсгэдэг.
Гэвч 1-р төрлийн вирусын хомхой нь нүдний эвэрлэг бүрхэвч, бэлэг эрхтний салстад халдварлах аюултай. Энэхүү вирусийн халдварыг зогсоох эм бэлдмэл, урьдчилан сэргийлэх вакцин одоогоор байхгүй.
Герпес нь вирусээр үүсгэгддэг ба үүсгэгч нь хүний биед байнга оршиж ямар нэг шалтгаанаас идэвхжсэн үед өвчин үүсгэх шинж чанартай болно. Хүний бие махбодийн эсэргүүцэл буурах, гэнэт даарах, хүнд өвчин(хатгаа ), стересс зэрэг шалтгаанаас вирус нь идэвхждэг гэж үздэг.
Герпес биеийн аль хэсэгт туурсанаас хамаарч : уруулын герпес - хомхой долоох, амны салст бүрхэвчийн герпес, могой яр, бэлэг эрхтэний герпес гэж ангилна.
Хомхой долоох
Эртнээс ард түмний дунд хомхой долоох гэж нэрлэгдэж ирсэн. Даарах, ханиад хvрэх гэх мэт халуурах шинж тэмдэгээр илэрдэг халдварт өвчнүүдийн үед хүйтэн халууны гэнэтийн цочролын улмаас уруул орчмын хэсэгт загатнаж улмаар улайн хавдаж цэврүү үүснэ.
Энэ нь өвдөлт өгч загатнана. Дээрх эмгэг нь амь насанд аюулгүй боловч уруул орчмын хэсэг нь мэдрэлийн судал ихтэйгээс байнга загатнаж мөн гоо сайханы талаасаа ч гэсэн хүнд тааламжгүй байдал үүсгэдэг.
Цэврүү үүсээгүй зөвхөн загатнаж эхэлж байгаа үед нь вирусийн эсрэг сонгомол vйлчилгээтэй тосон түрхлэг (ацикловир гэх мэг) хэрэглэх нь үр дүнтэй байдаг.
Цэврүү үүссэн үед нь иод, метилин хөх, брилиант ногоон гэх мэт ариутгагч уусмал түрхэж хатаах нь үр дүнтэй. Цэврүүг хагалах, бохир зүйлээр оролдох нь нянгийн халдвар орж улмаар өвчин хүндрэхэд хүргэнэ.
Цэврүүг савантай усаар зөөлөн угаах нь халдвар арьсан дээр тархахаас сэргийлдэг. Витамин С-г ууж хэрэглэвэл хомхойн эдгэрэлтийг түргэсгэдэг. Цэврүүг хагалж, бохир зүйлээр оролдох, модон иштэй зүйлээр түлэх зэрэг нь нянгийн халдвар орж, өвчин хүндрэхэд хүргэх аюултай. Үүнээс гадна хамгийн чухал зүйл бол биеийн эсэргүүцлээ сайжруулах юм.
Амны салст бvрхэвчийн герпес
Тууралт нь цэврүү хэлбэртэй түүнийг тойроод цацраг хэлбэрийн хүрээ үүсгэсэн байдаг. Цэврүү хагарч дугуй хэлбэрийн шарх үүсгэнэ. Цэврүү нь өвдөлттэй байдаг. Хоёрдогч халдвар орсноос үрэвсэл үүснэ. Амны хөндийд хэвийн үед олон тооны эмгэг үүсгэгч нянгууд байх ба амны салст бүрхэвчийн бүрэн бүтэн байдал алдагдах үед эдгээр нянгууд нь үрэвсэл үүсгэнэ.
Могой яр
Могой яр нь нэг ба хэд хэдэн хавирганы дагууд гэмтэл болон бусад өвчний шинж тэмдэггүйгээр өвдөлт өгч хэсэг хугацааны дараа хавирганы дагуу арьсан дээр өвөрмөц тууралт үүснэ.
Бэлэг эрхтэний герпес
Энэхүү өвчин нь бэлгийн замаар дамжина. Гадна бэлэг эрхтэн (эмэгтэйд- бэлгийн уруул, үтрээ, эрэгтэйд - боовны толгой) загатнах, өвдөх шинж илэрнэ. Мөн герпесийн цэврүү гарч улмаар хагаран шарх үүсгэж хоёрдогчоор нянгийн халдвар орж үрэвсэл үүсгэнэ.
Герпес вирус идэвхжилт:
- Голдуу уруул дээр эмзэг цэврүү гардаг. Учир нь булчирхайгүй, дээр нь вируст онцгой өртөмтхий хэсэг бол уруул юм. Ажил дээр таагүй байдал бий болж, хайртай хүнтэйгээ муудалцах юмуу зүгээр л хэт даарах зэрэг биеийн болон сэтгэл зүйн стрессээс болоод герпес вирус идэвхиждэг байна.
- Хэрэв амьсгалын замын вирусийн хурц халдварт өвчнөөр дамжин идэвхжиж байгаа бол хомхойн вирус нь агаар-дуслын замаар дамжиж болох юм.
- Ямар ч тохиолдолд ярыг огт хатгаж цоолж болохгүй. Цэврүүний шингэнд өгч төчнөөн олон вирус байдаг болохоор халдвар арьсны бусад хэсгийг гэмтээж болох юм.
Хэрвээ уруулын энэ өвчний эмчилгээг зөнд нь орхивол, тархины үрэвсэл юмуу бүслүүр яр зэрэг хүндрэл гарч болно.
Иймээс шинж тэмдэг илрэх үед эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх цаашид хүндрэхээс сэргийлнэ.
Эцэст нь хэлэхэд бүх төрлийн вирус нь дархлаа суларснаар идэвхждэг тул Таны Дархлаа тогтолцоо хэвийн ажиллаж байвал энэ вирусаар өвчлөхгүй байх нээ.
ЭХ СУРВАЛЖ: Докторын зөвлөгөө / Doktoriin zuvluguu /
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нь зүгээр л эрүүл ариун цэвэрээ сахиж чадаагүй хайхрамжгүй байд�##�аас л үүсэж биеийн дарх�##�аа суларсанаас л үүдэлтэй тэрнээс биш юу гэж тархинд нөлөөлөх вэ дээ ш�##� худ�##�аа хүн болгон адилгүй