Ярилцлага

"Wolfizm, Б.Гэсэр хоёр хоорондоо тэс өөр, эсрэг тэсрэгийн туйл”

Залуу уран бүтээлч, реппер Wolfizm буюу Б.Гэсэртэй ярилцлаа.

-ОЛОН ЗҮЙЛИЙН ДУНДААС ОДООГИЙН БИ БИЙ БОЛСОН-

-Таны нэрний талаар ярилцлагаа эхлүүлье. Wolfizm гэхээр хамгийн түрүүнд чоно санаанд орж байна. “Нисдэг чоно” дуу үүнтэй мөн холбоотой байх. Өөрийгөө чухам яагаад ингэж нэрлэв?

-Чоно тэнгэрлэг, хийморьлог амьтан. Би өөрийгөө чоноор зүйрлүүлж, үүн дээрээ “изм”-ийг холбоход дахин давтагдашгүй нэр бий болсон. Энэ нэрийг хэн нэгэн надад өгөөгүй, өөрийн бодож олсон нэр. Гол утга нь чоно шиг хийморьтой байхыг бэлгэшээсэн.

-Wolfizm өмнө нь рок хамтлагт дуулдаг байсан юм билээ. Рокоос хип хоп дууны урлагт хөл тавихад тань юу нөлөөлөв?

-Би олон зүйлийг туршиж үздэг, юм юмыг оролддог хүүхэд байлаа. Гитар тоглох, дуулах, бүжиглэх, үглэх гээд олон зүйл хийж үзсэн. Энэ бүхний эцэст реп миний хийх ёстой зүйл гэдгийг ухаарсан. Иймдээ ч миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Рок урсгалаар явсан бол хаа хүрэх байснаа сайн мэдэхгүй юм. Хип хоп дууны урлаг надад “наалдсан” гэж хэлж болно. Олон зүйлийн дундаас одоогийн би бий болсон.

-Таны урлагийн замналд реппер Big Gee их нөлөөлсөн гэж сонссон. Та хоёр хэрхэн танилцаж байв?

-Анх би Gee ах руу хийсэн дуунуудаа явуулаад “Та надад зөвлөгөө өгөөч” гэж байнга юм бичдэг байсан. Эхэндээ намайг төдийлөн анзаараагүй. Хожим миний дуу олны хүртээл болоод, хүмүүс бага багаар сонсож эхлэх үед Gee ах надтай холбогдсон. Тэгээд түүний байгуулсан “Real label”-ийн гэрээт уран бүтээлч болж, хамтарч ажиллах болсон юм.

-Та хэнээс үлгэр, дууриалал авдаг вэ?

-Eminem, 50cent, Nirvana хамтлаг намайг хип хоп дууны урлагт дуртай болоход, энэ салбарт хөл тавихад маш их нөлөөлсөн.

-Одоогоор таны урын санд хэдэн дуу байгаа вэ?

-Албан ёсны хоёр цомог бий. Олны хүртээл болсон болон болоогүй олон дуу байгаа. Өмнө нь ер тоолж байгаагүй юм байна.

-ЭНЭ ОНД БАГТААЖ ШИНЭ ЦОМГОО ГАРГАНА-

-Таны хувьд хамтралуудыг эс тооцвол соло уран бүтээл хийлгүй багагүй хугацаа өнгөрсөн байна. Одоо шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Шинэ цомгийн ажил ид үргэлжилж байна. Өөрөө дуугаа бичээд, продюсерлэж байгаа. Энэ онд багтааж шинэ цомгоо гаргах төлөвлөгөө бий.

-Шинэ цомгоороо ямар тэсрэлт хийх вэ?

-Өмнөх уран бүтээлүүдээс илүү амар амгалан, аз жаргал, амьдралын жижиг хэрнээ нандин зүйлсийн талаар илэрхийлэхийг зорьж байгаа. Хүмүүст сайхан мэдрэмж өгөхийг хүссэн.

-Олонх уран бүтээлч ганцаардсан эсвэл, бүтэлгүй дурлалын “ачаар” сайн дуу хийдэг шиг. Таны хувьд ямар үед уран бүтээлийн шинэ санаа, онцгой шийдэл төрвөг вэ?

-Миний амьдралд ямарваа нэгэн өөрчлөлт гарахад сайн уран бүтээл гардаг. Ганцаардсан болон баяртай үйл явдал тохиолдоход надад шинэ дууны санаа орж ирдэг. Яг тэр үеийнхээ мэдрэмжийг буулгахад илүү амар бас сайхан байдаг.

-Та тодорхой хэмжээнд олонд танигдчихлаа. Шүүмжлэл хэр их ирж байна вэ. Та бусдын шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Анх уран бүтээл гаргаж байх үетэй харьцуулахад одоо шүүмжлэл ирэх нь харьцангуй багассан. Ямар ч уран бүтээлчид шүүмжлэл ирнэ, үүнийг давж гарах чадвартай, сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Шүүмжлэгчид болон үзэн ядагчид байгаа болохоор би илүү хурцлагдаж, алдаа дутагдлаа засна. Үүнийг сөргөөр хүлээж авч бухимдахын оронд амжилтад хүрэх хөшүүрэг гэж харж байгаа.

-Тэгэх тусам зөв үлгэр дуурайлал үзүүлэх их чухал. Ямар хариуцлага мэдэрч байх юм бэ?

-Мэдээж урлагийн хүн олны өмнө байгаа учраас биеэ зөв авч явах учиртай. Миний хувьд ямар нэгэн алдаа гаргахгүй байхыг хүсэж, алхам бүрээ хянаж байхыг хичээдэг. Надаас үлгэр дуурайлал авч  байгаа хүмүүс ч бий. Тэдэнд сайн сайхныг үлгэрлэхийг хичээдэг. Мөн үзэн ядагч нартаа муу, муухай явж харагдмааргүй байна.

-Анх “Нисдэг чоно”-ыг гаргаж байсан Б.Гэсэр, өнөөдрийн Wolfizm хоёрын хооронд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Уран бүтээлч хүний хувьд илүү зөөлөн болж, сэдвийн хүрээ өргөжсөн. Өмнөхөөсөө арай төлөвшсөн юм болов уу. Амьдрал үзээд ухаан суусан, илүү мэдлэгтэй болсон.

-WOLFIZM, Б.ГЭСЭР ХОЁР НЭГ ХҮН Ч ЭСРЭГ ТЭСРЭГИЙН ХОЁР ТУЙЛ-

-Одоо ярилцлагаа Б.Гэсэр хэмээх хувь хүн тал руу чиглүүлье. Б.Гэсэр яг ямар хүн бэ?

-Wolfizm, Гэсэр хоёр нэг хүн ч гэлээ эсрэг тэсрэгийн туйл. Тайзан дээр гараад микрофон барихад миний доторх араатан буюу Wolfizm гарч ирдэг. Харин олон нийтийн газар, найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ хамт байхдаа би гоё хүн байхыг хүсдэг. Хэн нэгэн уран бүтээлч биш, эгэл жирийн Гэсэр байхыг илүүд үздэг.

-Багаасаа урлагийн хүн болох чин хүсэлтэй байв уу. Ер нь чөлөөт цагаараа юу хийж, өнгөрүүлдэг байв?

-Багаасаа л олон зүйлийг оролдож үздэг хүүхэд байсан. Бүтэлгүйтсэн ч шантардаггүй, унасан ч босоод л ирдэг. Дотроо маш их зүйл боддог, яавал илүү сайн болох вэ гэж их тунгаадаг, алдаанаасаа суралцдаг хүүхэд байсан. Ер нь гадуур гарах дүргүй, хүмүүс над руу хараад байгаа юм шиг санагдаад тэр нь надад үнэхээр таалагддаггүй, ер нь ичимхий хүүхэд байсан.

-Олон хүн хараад байхад дүргүй байсан гэлээ. Тийм атлаа дуучин болсон гэхээр сонирхолтой санагдаж байна. Одоо тайзан дээр гарахаар ямар мэдрэмж төрдөг вэ?

-Одоо ч гэсэн тайзан дээр гарахаар маш их сандардаг, догдолдог. Тайзан дээр гараад би дуунаасаа, үзэгчдээсээ маш их кайф мэдэрдэг. Нэг тийм гоё сандрал. Тайзан дээр гарахаасаа өмнө сандрахгүй байна гэхээр төсөөлөгдөхгүй байна. Маш олон тайзан дээр гарсан “акулууд” ч бас сандардаг байх.

-Тантай ярилцаад суухад даруухан, зөөлөн хүн шиг ээ. Та ер нь зан аашийн хувьд ямархуу хүн бэ?

-Чи их зөв анзаарч, би айлын бага хүүхэд болоод ч тэр үү зөөлөн талдаа. Ер нь их ичимхий, бүрэг хүн л дээ (инээв). Байгаа орчиндоо дасан зохицож чаддаг, хүн надтай яаж харьцана яг тэгж л харьцдаг.

-БИ ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ СТИЛИСТ, ПРОДЮСЕР, ЗӨВЛӨГЧ НЬ-

-Анх урлагийн салбарт хөл тавихад гэр бүлийнхэн  тань хэрхэн хүлээж авав?

-Анх аав, ээж маань “Наадах чинь чиний ажил болж чадах уу, дуугаар хоолоо олж идэж чадах уу. Арай өөр мэргэжлээр явбал амьдралд чинт хэрэгтэй” гэж эсэргүүцсэн. Мэдээж тэд маань миний ирээдүйд санаа тавсьандаа тэгж хэлсэн шүү дээ. Би аав, ээжтэйгээ илэн далангүй ярилцдаг байсны ачаар дуртай зүйлээ зөвөөр ойлгуулж чадсан. Тодорхой хэмжээний амжилт гаргаад ирэх тусам намайг илүү ойлгодог болсон. Одоо бол маш их дэмждэг.

-Та ер нь ямар мэргэжилтэй вэ?

-Би Хүрээ дээд сургуульд мультимедиа технологийн мэргэжлээр сурч, төгссөн. Энэ мэргэжлийг сонгосон маань ч гэсэн учир утгатай мэт санагддаг. Мэргэжлийнхээ ачаар дууныхаа хоолойг бичихэд техникийн асуудал гардаггүй. Цаанаасаа л дуучин болох нөхцөл бүрдсэн мэт, бүх зүйлийн маань түлхүүр нь таарчихсан гэж боддог.

-Таны гадаад төрх өвөрмөц. Шивээснүүдийнхээ талаар яривал. Хүзүүн дээрх шивээсийг тань чонын дүрс гэж анзаарлаа, зөв үү?

-Тийм ээ. Нэртэйгээ холбогдуулж хүзүүн дээрээ чонын дүрс шивүүлсэн юм. Би ер нь 16 наснаасаа хойш шивээс хийлгэж эхэлсэн. Өмнө нь гол төлөв биеийнхээ далд хэсэгт шивээс хийлгэдэг байсан. Тэгээд уран бүтээл хийж эхлээд, өөрийн өнгө төрхөө бүрдүүлж ил шивээс хийлгэхээр шийдсэн. Үүндээ ер харамсаж байгаагүй.

-Та нийт хэдэн шивээстэй вэ, аль шивээсэндээ хамгийн их хайртай вэ?

-Шивээсээ тоолж байгаагүй. Маш олон шивээстэй, бүгд надад утга учиртай. Бүх шивээсэндээ л хайртай.

-Хувцас, үсний засалтаа хэрхэн тодорхойлдог вэ, хувийн стилист бий юү?

-Одоохондоо хувийн стилист байхгүй. Би өөрөө өөрийнхөө стилист, продюсер, зөвлөгч, хамгийн сайн найз нь. Хэн нэгнийг дуурайхыг хичээдэггүй, өөрт таалагдсанаараа л хувцасладаг.

-Та өөртөө маш их цагийг зарцуулдаг юм байна гэж ойлголоо. Та хэр ганцаардмал хүн бэ?

-Яг зөв. 100 хувь өөртөө цаг зав зарцуулж байгаа. Гэрээсээ ч гарах дургүй, ажилдаа бүх цагаа зарцуулж, өөрийгөө хөгжүүлэхэд маш их анхаарч байгаа. Би ер нь их “эмо” хүн (инээв). Баярласан ч, гуньсан ч ганцаараа байхыг илүүд үздэг. Олон сайн найзууд надад байгаа л даа. Гэхдээ тэдэнд “эморсон”, ганцаардсан мэдрэмж төрүүлэхийг хүсдэггүй.

-Та найз охинтой юу?

-Найз охинтой.

-Энэ их ажлын хажуугаар найз охиндоо хангалттай цаг гаргаж амждаг уу?

-Найз охиндоо бага цаг зарцуулдаг байх аа (инээв). Тэр минь миний ажлыг хамгийн их ойлгож, тусалдаг. Үүнд нь хамгийн баярладаг, хайрладаг. Чамдаа хайртай шүү.

-ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ 100 ХУВЬ ТААЛАГДАХЫГ ХҮСДЭГ-

-Шинийг хийж бүтээхэд урам зориг авдаг зүйлсээ нэрлэвэл?

-Би хийсэн уран бүтээлээ сонсох маш их дуртай. Үүнээсээ үнэхээр их урам зориг, эрч хүч авдаг. Би бусдад таалагдахаас илүү өөрөө өөртөө 100 хувь таалагдахыг хүсдэг. Надаас хамгийн дуртай дуу чинь юу вэ гэж асуувал би бүх дуугаа нэрлэнэ.

-Тэгэхээр та “Энийг нь нэг ингэчихсэн бол” гэж бодож байгаагүй гэсэн үг үү?

-Тийм. Өмнөхөө голж байсан удаа нэг ч байхгүй. Бүх дуундаа сэтгэл хангалуун явдаг.

-Одоо байгаа амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Миний сонсдог, шүтдэг уран бүтээлчдийн ихэнх нь 27-тойдоо нас барсан байдаг. Би анх дуу хийж эхэлж байх үедээ тэдэн шиг маш их алдар нэрд хүрчихээд 27 насандаа үхсэн ч харамсахгүй гэж боддог байлаа. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр амьдралыг илүү ойлгож, хайрлаж эхэлсэн. Илүү урт удаан, амар тайван амьдрахыг хүсэх болсон. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж яваа болохоор амьдралдаа маш сэтгэл хангалуун байгаа.

-Ярилцлагаараа дамжуулаад залууст хандаж хэлэх зүйл байна уу?

-“Урлаг Монголд хөгжихийн төлөө” хэмээх бидний хийж буй ажил өмнөө урлаг гэсэн тодотголтой ч Монгол хөгжихийн төлөө гэсэн утгыг шингээсэн байгаа. Иймд хүн бүр өөрийн хийж чадах зүйлээрээ эх орноо хөгжүүлээрэй. Хүн бүхэн дор бүрнээ хичээж, өөрийнхөө хамгийн дуртай зүйлийг олоорой. Бүгдэд нь амжилт хүсье.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-06 10:29

Zuragchin n ymr medremjgu amisgaa we

Зочин
Зочин
2020-05-06 11:32
Reply to  Зочин

Medremjgui yumaa

Zochin
Zochin
2020-05-06 11:30

Uhaalag zaluu bnooAmjilt Ulam ih buteel gargaarai

Зочин
Зочин
2020-05-06 14:02

би эгүүр.мн гэдгийг эргүү.мн гэж андуурч уншаад бхы ххаха

Зочин
Зочин
2020-05-06 14:03

wolfizm-ийн дуунууд үнэхээр чанартай сонсоход таатай бдаг би ч бас түүнтэй ижил бүх дуунд нь хайртай

Luna
Luna
2020-05-06 14:28

Uu ene chin medrel yum bnshde hha

Зочин
Зочин
2020-05-09 02:31
Reply to  Luna

Ci yu

зочин
зочин
2020-05-08 11:52

гоё яри�##�цлага бна WOLFIZM хамгийн сайн
репэр шүү❤❤❤❤❤❤

Max A Bent
Max A Bent
2020-05-12 00:42

Өр төлбөрөө арилгахын тулд яар�##�тай зээл хэрэгтэй юу эсвэл бизнесээ сайжруулахын тулд өмчийн зээл хэрэгтэй юу? Таныг банкууд болон бусад санхүүгийн агентлагууд татг�##�зсан уу? Та зээлийн нэгтгэл эсвэл моргежийн зээл хэрэгтэй юу? Таны санхүүг

Холбоотой мэдээ

Back to top button