Сурвалжилга, Нийтлэл

"Алдаагаа залруулж” төсвийн мөнгө үрдэг ЧД-ийн Онцгой комисс

Өнөөдөр /2020.05.07/ “Covid-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үүний хүрээнд Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм.

Өглөөний 08.00 цагаас орой 18.00 цаг хүртэл үргэлжлэх энэ хөл хорионы үеэр гэрээсээ гарсан иргэдийг 150 мянган төгрөгөөр, зөрчил гаргасан ААН-ийг 1.5 сая төгрөгөөр торгоно хэмээж буй.

Тэгвэл тавдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн онцгой комисс оршин суугчид руу мэдээлэл хүргэх мессеж илгээсэн. Тодруулбал үүрийн 04.50 цагт илгээсэн “Талархал” гэсэн мессеждээ, “Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлсэн сургалтын хөл хориог цуцалж, хөдөлгөөнийг хэвийн нэвтрүүлж эхэллээ. Хамтран ажилласан танд баярлалаа” гэжээ.

Энэ нь алдаатай байв. Мессеж ирснээс гурван цаг 10 минутын дараа жинхэнэ хөл хорио эхлэх учиртай. Ингээд дүүргийн онцгой комисс хөл хорио эхлэхээс 30 хүрэхгүй минутын өмнө буюу 07.36 цагт залруулга мессеж дахин илгээж. Үүндээ, “ЗАЛРУУЛГА: Чингэлтэй дүүрэгт 2020.05.07-ны 08.00-18.00 цагийн хооронд дадлага сургуулилтын хүрээнд бүх нийтийн хөл хорио тогтоохыг мэдэгдэж байна” гэсэн байна.

Үүр шөнийн заагаар ирсэн мессежийг нь уншсан оршин суугчид “хөл хориог цуцалсан байна” гэж буруу ойлгох, тэгж ажил амьдралаа төлөвлөх нөхцөл үүсээд байв. Алдаатай мессеж илгээж, эрсдэл үүсгэж, төсвийн мөнгө үрэхээ болино уу, Чингэлтэй дүүргийн онцгой комисс.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button