НИЙГЭМ

ЭМЯ: Иргэд амны хаалтаа шууд ил задгай хаяж, том эрсдэл үүсгэж байна

Өнөөдөр /2020.05.10/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Мэдээллийн эхэнд тус яамны Тандалт, судалгааны албаны дарга Д.Нарангэрэл,

“Манай иргэд хэрэглэсэн амны хаалтаа ил задгай шууд хаях нь эрс нэмэгдлээ. Хэрэглэсэн амны хаалт өөрөө бохир, эмнэлгийн тусгай хог хаягдалдаа ордог. Иймд ил задгай хаях нь орчныг бохирдуулаад зогсохгүй халдвар тараах эрсдэлт хүчин зүйл болно. Иргэд амны хаалтаа хоёр талын бүчнээс нь барьж тайлаад, гадна талыг нь дотогш оруулан эвхэж, тагтай хогийн саванд хаяж хэвших хэрэгтэй” гэсэн юм.

Үргэлжлүүлээд ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга А.Янжмаа дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тухайлбал БНСУ-д сүүлийн өдрүүдэд бүртгэгдэж буй халдвар нь Сөүл хотын шөнийн клубт халдвар тархсантай холбоотой байна. Иймд 2100 гаруй шөнийн клуб, баар рестораныг албадан хааж буй аж.

Харин ОХУ-д өчигдөр 10800 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн нь түгшүүр дагуулж байна.

Мэдээллийн эцэст ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү манай улсад шинэ коронавирусийн халдвар нэмэгдээгүйг талаар ярилаа. Өөрөөр хэлбэл өчигдөр нийт 397 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button