ЭМЯ: Гаднын оронд төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон 100 гаруй хүн халдвар авсан байна

Өнөөдөр /2020.05.11/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр тус яамны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл,
“Гадаадын орнуудад Монголын 30 иргэн коронавирусийн халдвар авсан байна.
Мөн Монгол хүүхдүүд гадуур ихэвчлэн амны хаалтгүй явж байна. Энэ бол эрсдэл. Иймд хүүхдүүдээ аль болох гадуур гаргахгүй, гаргавал амны хаалтыг нь сайн зүүлгэх хэрэгтэй.
Гаднын орнуудад халдварын эрчим зогсох болоогүй байна. Төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон 100 гаруй хүн халдвар авсан тохиолдол ч гарсан. Иймд иргэд сонор сэрэмжээ алдаж болохгүй” гэлээ.
Үүний дараа ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа, шуурхай албаны дарга Л.Амбасэлмаа Монгол Улсад шинэ коронавирусийн тохиолдол нэмэгдээгүй гэдгийг онцолсон юм. Харин ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй 30 тохиолдлын хоёрынх нь бие хүнд байгаа аж.
Х.ЭРХЭС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.