УЛС ТӨР

С.Амарсайхан: Нийслэл үнэт цаас гаргаж, иргэдээ орон сууцанд оруулна

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлэл хийсэн. Энэ үеэр үнэт цаас гаргаж, иргэдээ орон сууцанд оруулна хэмээн мэдэгдсэн юм.

Тэрээр, Нийслэлд шинээр анх удаа үнэт цаас гаргах гэж байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах замаар зах зээлд бэлэн байгаа орон сууцыг НОСК худалдаж авч, иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр өгөх гэж байна. Бүх шатны шийдвэрүүдийг гаргасан. Нийслэлийн ипотекийн корпорацийг байгуулахаар ажиллаж байна.  Өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлтийн ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Оносон, алдсан зүйл их бий. Харин бид өнгөрсөн жилийн есдүгээр сараас иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд оруулж эхэлсэн. 3000 гаруй иргэн ороод байгаа.  Эрэлт хэрэгцээ маш их байгаа. Иргэд барьцаа төлбөр төлөхгүй, санхүүгийн дарамтад орохгүйгээр орон сууцанд орох хүсэл их байна. Тиймээс Нийслэлийн ипотекийн корпорацийг байгуулж, түрээслээд өмчлөх хэлбэрээр айлуудыг орон сууцанд оруулна. Улаанбаатар хотын хэмжээнд баригдаад эхэлчихсэн 17788 орон сууц байна. Бүр айл ороход бэлэн 4078 орон сууц байгаа хэмээсэн юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. зүүдэндээ, ну-а-хаа үгээр шийдэхээ боль гэж хэлээд байгаа шүү. гадаададаа очиж байв#### яасан юм бэ.

  2. ЗиакАмарсайхан тархи нь хамуурсан з####уу юмаа. Өмнөх дарга Батүүлээс ч хоцрогдсон дорой ухаан муутай ёстой б#### ай . Арай ч дээ. Иргэдийн мөнгөөр авлигачдын барьсан чанаргүй барилгыг авч найз намынхан хамаатнууддаа тараахаа ичихгүй яриад з

    1. Joohon medleg medeeleltei bolj baij bich l dee!!! 21 zuun!!! Ene hun harin ch umnuh hotiin darga naraas hamaagui shiidel saitai, olon garts haij erelhiildeg hun sanagddag

  3. Хотын захирагчдаа гэр хороололыг орон сууцжуулах ажил эхлүүлэх гэж байгаад маш их баярл####аа амжилт хүсье

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button