Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Коронавирус улиасны унгирлаар дамжин халдварлах эрсдэлтэй

ЦЕГ-ын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албанаас ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ХАНДАН СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа.

Цагдаагийн байгууллагаас шинэ төрлийн коронавирусын халдавраас хамгаалах судалгаа, эрсдлийн үнэлгээг долоо хоног сар, улирлаар хийдэг ба энэ удаа 5,6 дугаар сард бий болж болзошгүй эрсдлийн нэг бол Улиасны унгирал гэж үзэж лиасны үр унахаас сэргийлэх талаар ард түмэндээ сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна..

Улиасны унгирал нь бүх төрлийн харшлыг үүсгэхийн зэрэгцээ коронавирусын нянг хамтад нь тээж зөөвөрлөх өндөр эрсдэлтэй болохыг анхааруулж байна.

Учир нь ОХУ болон бусад улсуудад улиасны унгиралаар дамжуулан корона вирус халдварлах өндөр эрсдэлтэй болохыг эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Манай улс Коронавирусын өндөр эрсдэлтэй орны тоонд зүй ёсоор багтаж байгаа учраас бид дор бүрнээ өндөржүүлсэн бэлэн байдлыг сахих нь чухал.

Тиймээс төв орон нутгийн холбогдох байгууллагууд энэ талаар анхаарч улиасны унгирал гарахаас сэргийлэх, ард түмнээ амны хаалт сайн зүүж, гэрийн цонх хаалгаар унгиралыг оруулахгүй байх, устгах арга хэмжээ авахыг тус албанаас ОНЦГОЙЛОН СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

“Улиасны унгирал цэцэглэлтийн үеэр коронавирусын тархалтыг нэмэгдүүлэх өндөр эрсдэлтэй. Улиасны унгирал нь салхины тусламжтайгаар агаараар дамжин тархдаг учир коронавирусын халдвар зөөвөрлөгдөх өндөр эрсдэлтэй” гэж Оросын Дархлаа судлаач-харшлын эмч, анагаахын шинжлэх ухааны доктор Надежда Логинина мэдээлжээ.

ОХУ-д үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд зарим арга хэмжээг авч ажиллаж байна. Монгол Улс ч гэсэн энэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ЦЕГ-ын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албанаас урьдчилан АНХААРУУЛЖ байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-12 17:20

Маск зүүдэг гайгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button