УЛС ТӨР
Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 703 машин нүүрс экспортолжээ
Коронавирусийн дэгдэлтийн улмаас түр хугацаагаар зогсоод байсан Монголын нүүрсний экспорт гуравдугаар сард эхэлсэн билээ.
Нүүрсний экспорт манай улсын төсөвт томоохон жин дардаг гол бүтээгдэхүүний нэг юм. Хэдэн сар зогсонги байдалд ороод байсан ноолуурын экспорт одоо л сэргэж эхэлсэн тухай албаныхан мэдээлэл байна.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Гашуунсухайт, Шивээхүрэн гэсэн хоёр боомтоор 703 машин нүүрс экспортлогджээ. Арваад хоногийн өмнө ДӨРВӨН боомтоор нүүрс ачсан 400 гаран машин гарч байсан. Нүүрсний экспорт нэмэгдэж л байна” хэмээжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.