Сурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

ОУВС: Түргэвчилсэн санхүүжилтийн хэрэгслээр санхүүжилт олгох нь хамгийн БОЛОМЖИТ хувилбар

Олон Улсын Валютын Сангийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” энэ сарын 23-нд эцэслэгдэх бөгөөд цааш сунгах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Түүнчлэн манай улс “Саарал жагсаалт”-аас “Хар жагсаалт”-д шилжсэн нь улам хүнд байдалд оруулсан.

ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙГАА

Олон Улсын Валютын Сангийн Суурин төлөөлөгч Сеок Хюн Ёон Даваа гарагт /2020.05.11/ "Монгол Улсын Засгийн газарт Түргэвчилсэн санхүүжилтийн хэрэгслээр дамжуулан төсвийн санхүүжилт олгох нь боломжит хувилбаруудын нэг. Цар тахалтай тэмцэх ажилд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар Монгол Улсын Засгийн газартай зөвлөлдөж байгаа. Нэг хувилбар нь шуурхай санхүүжилтийн хэрэгсэл” гэж мэдээлжээ.

Энэхүү хэрэгслийн тусламжтайгаар цар тахлын үед нэн шаардлагатай байгаа эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой төсвийн зардлыг санхүүжүүлэх боломжтой юм. Энэ талаар техникийн нарийн асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэхээр төлөвлөжээ. Хөл хорио тогтоосон тул цахимаар хуралдах юм байна.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Олон Улсын Валютын Сангаас 100 гаруй улсын Засгийн газар цар тахалтай холбоотой санхүүгийн дэмжлэг хүссэн байна. Эдгээрийн 50 орчимд яаралтай дэмжлэг үзүүлжээ.

Харин энэ сарын 23-нд эцэслэх "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” -ийг сунгах эсэх талаар мэдээлэл өгсөнгүй. Хэдий тийм боловч хэрэгжиж эхлэх үед эдийн засгийн өсөлт 1.2 хувь байсныг 5.1 хувь хүртэл өсгөсөн байна. Гадаад валютын албан нөөцийг гурав дахин өсгөжээ. "Нэлээд дэвшил гарсан” гэж хариулжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ойрын хугацаанд хэлцлийн талаар олон нийтэд зарлана гэж байсан юм.


ЭНЭ ОНД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ 3 ХУВИАС Ч ИЛҮҮ БУУРНА

Монголбанкны нэгтгэсэн мэдээллийг харвал 2020 оны нэгдүгээр сарын байдлаар хөтөлбөрийн санхүүжилтийн 60 хувь орж ирсэн байна. Нийт 5.6 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор анхлан тохирсноос 3.38 тэрбум ам.доллар орж иржээ. Үүний 2.1 тэрбум ам.доллар нь БНХАУ-ын Ардын банкны своп хэлцэл байна.

Түүнчлэн Олон Улсын Валютын Сан дэлхийн эдийн засгийн төлөвийн таамаг гурван долоо хоногийн өмнөх үеэс дордсон гэж мэдэгдсэн.

Санхүүгийн зах зээлд цар тахлын нөлөөний хоёр дахь давлагаа гарах магадлалтай гэж Олон Улсын Валютын Сан анхааруулж байна. Олон Улсын Валютын Сангийн Ахлах эдийн засагч Гита Гопинат албан мэдэгдэлдээ "Энэхүү хямрал ойрын хугацаанд дуусахгүй. Нөхцөл байдал дордох магадлалтай. Эрүүл мэндийн салбарын хямрал шийдэгдээгүй хэвээр байна” гэж мэдэгджээ.

“Дэлхийн эдийн засаг энэ онд гурван хувиар агших магадлалтай” гэж Олон Улсын Валютын Сан өнгөрсөн сарын дундуур мэдээлж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: bloombergtv.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button