ДЭЛХИЙ

Ухань хот дахин эрсдэлд орсон тул бүх оршин суугчдаа нэгдсэн журмаар шинжилнэ

Covid-19 вирус хамгийн анх БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн. Үүнээс хойш халдварын голомт хэмээн нэрлэгдэж, дэлхийн анхаарлын төвд орсон. Харин Хятадын засгийн газар хоёр сар гаруйн хугацаанд уйгагүй хөдөлмөрлөж, халдварын эрчмийг дотооддоо барьж чадсан. Өнөөдөр АНУ, Бразил, Сингапур болон Европ тивийн улсууд Covid-19-д нэрвэгдээд буй бол Хятад улс харьцангуй тайван дэглэмд шилжсэн.

Үүний нэг жишээ нь бүтэн 76 хоногийн дараа дээр дурдсан Ухань хотын хатуу хөл хориог цуцалсан явдал юм. Гэрээсээ гарах хориотой байсан оршин суугчид гарч, хөд хөдөлгөөн өрнөж, олон нийтийн үйл ажиллагаанууд хийгдэж эхэлсэн. Гэвч арай эртэдсэн шийдвэр байв уу гэх эргэлзээ дэлхий нийтэд төрөв. Учир нь Уханьд халдвар дахин голомтлон тархаж эхэлсэн юм.

Уханьд голомт халдвар бүртгэгдэж эхлэхээс өмнө БНХАУ-ын хэмжээнд дандаа гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлууд л бүртгэгдэж байсан юм. Иймд энэ нь тахлын хоёр дахь давлагааг бий болгох өндөр эрсдэлтэй.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Ухань хотод шинэ коронавирусийн зургаан тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гаднын оронд зорчоогүй, дотоодын оршин суугч иргэд байжээ. Нэгэнт сая дурдсан эрсдэл айсуй тул хотын засаг, захиргаа мянга мянган оршин суугчдаа оношилгоо, шинжилгээнд хамруулахаар болсон байна.

Ингэхдээ хялбаршуулсан оношлуурыг биш, нуклейн хүчлийн дарааллыг тогтоодог нарийвчилсан оношлуураар шинжилгээг хийх юм байна.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button