Э.Оюунболдын шүүх хуралдааны тов гарлаа

Өнгөрсөн жил улсын наадамд түрүүлсэн Э.Оюунболд, тав давж цолоо баталсан улсын начин Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн. Улмаар тэдний бүх давааг хүчингүйд тооцон, ТЭДЭНД УНАСАН бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгохоор шийдвэрлэсэн билээ.
Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 08.30 цагт болж өндөрлөв.
Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах /актын биелэлтийг түдгэлзүүлсэн заалт/ хүсэлт тус тус гаргасныг хэрэгсэхгүй болгов.
Улмаар шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт хийхээр товлов. Дашрамд сонирхуулахад, Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шударга ёс ялж Обо аварга бушуухан цагаадаасай!
Энэ нэг бүдүүн гахайгаас болоод монгол түмний баяр наадам шавар шавхайтайгаа хутг�##�даж дууслаа. Энийг цагаатгахын тулд монголын допингын эсрэг төвийг буруутгах болно. Тэгэх юм бол монгол бүх тамирчидын амжилтыг үгүйсгэжич магадгүй ш дээ.