НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ДОХ-ын дөрвөн шинэ тохиолдол илэрчээ

2020 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод ХДХВ/ДОХ-ын дөрвөн шинэ тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 292 болж байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний дөрвөн сард 12 мянга болж өмнөх оны мөн үеийнхээс 2125-аар буурчээ. Үүнд салхин цэцгээр өвчлөгч 60.6 хувиар, цусан суулгаар өвчлөгч 57.7 хувиар, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгч 67.2 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Харин мөөгөнцрөөр өвчлөгч 2.4 дахин, тэмбүүгээр өвчлөгч 38.8 дахин, трихомониазаар өвчлөгч 25 хувиар, гонококкт халдвараар өвчлөгч 14.2 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд, дөрөвдүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1613 болж өмнөх сараас 2.6 хувиар, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 441 болж 12.3 хувиар буурчээ. Харин цусаар дамжих халдварын тохиолдол 42 болж 20 хувиар, гэдэсний халдварт өвчин 141 болж 46.9 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: Үндэсний статистикийн хороо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-05-14 16:29

тэмбүү аймаар байгаа юм чинь ДОХ бол бас их байх ёстой доо,корона шиг шинж тэмдэг нь хурдан биш болохоор олон хүнд тараагдаж байгаа байхдаа.

Zochin
Zochin
2020-05-17 09:27

Myyd myyhai, myyhaid ylstan gegch bolj bn daa, novsh gej.

nhddyy
nhddyy
2020-05-17 16:28

Ee balain.. Neg hun ni duuchin Chuluunchimeg gesen baih shuu. Yana daa.huurhii.

Холбоотой мэдээ

Back to top button