ДЭЛХИЙ

ДЭМБ: “Covid-19” яг л ДОХ-ын вирус шиг, хяналтад авч чадах ч устгаж чадахгүй

Өчигдөр /2020.05.13/ Женев хотод болсон ДЭМБ-ын онлайн хуралдаанаар, тус байгууллагын шуурхай албаны дарга Майк Райан нэгэн сонирхолтой мэдээллийг өгсөн байна.

Тэрбээр “Covid-19” вирусийг ДОХ, Улаан бурханы үүсгэгч вирусууд шиг хэзээ ч устаж алга болохгүйгээр хүн төрөлхтний дунд амьдарсаар байх боломжтой гэв.

Тодруулбал тэр хэлэхдээ, “Бодит байдлыг харах гээд үзье. Яг өнөөдрийн байдлаар ямар ч эрдэмтэн шинэ коронавирусийг үгүй болно гэж хэлж чадахгүй байна” гэсэн байна. Цаашлаад уг вирусийг ДОХ-ын вирустэй адилтгаж, “Бид үгүй хийж чадаагүй ч хяналтад авч чадсан” гэжээ.

“Covid-19”-ийн эсрэг вакцин бүтээх ажил дэлхийн 100 гаруй лабораторид хийгдэж буйгаас тодорхой хэдийг нь хүн дээр туршиж эхэлсэн.

Ийн хэдий вакцин амжилттай гарсан ч коронавирус бидний дунд байсаар байна гэж анхааруулсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button