НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Монгол-Япон эмнэлгийн 24.1 тэрбум төгрөгийн асуудал шийдэгдэж, хэвийн ажиллах нөхцөл бүрдлээ

БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн хамт олонтой уулзлаа.

Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 165 дугаар тогтоолоор АШУҮИС-ийн эмнэлгийг “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон эмнэлэг” гэсэн оноосон нэртэй болгосон.

Сайд Ё.Баатарбилэг тус эмнэлэгт өнөөдөр хоёр дахь удаагаа зочилж, албан ёсны нэр бүхий хаягийг залж, эмч, эрдэмтэн судлаач, багш ажилтнуудтай уулзлаа.

“АШУҮИС-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, санхүү, ажиллах нөхцөлийн талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”, “АШУҮИС-ийн эмнэлгийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, бүтэц, дүрмийн төслийг боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсэг” байгуулж, өнгөрсөн хоёр сарын хугацаанд чамгүй олон асуудал шийдэгдсэн талаар Сайд танилцууллаа.

Тухайлбал ажилчдын цалин хөлс, эм урвалж эмнэлгийн хэрэгсэл зэрэг урсгал зардалд БСШУС-ын сайдын багцаас 8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Мөн АШУҮИС-аас 1 тэрбум төгрөг, Дэлхийн банкнаас 12.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт өгөх шийдвэрийг гаргуулсан бол Эрүүл мэндийн сайдын багцаас 2.3 тэрбум төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хөрөнгө оруулалтын ажлыг хариуцахаар болсон.

Ингэснээр 24.1 тэрбум төгрөгийн асуудал шийдэгдэж, тус эмнэлэг жигд хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн. Шуурхай арга хэмжээ авч ажилласан сайдад тус эмнэлгийн хамт олон мөн талархал илэрхийллээ.

Уулзалт арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: БСШУСЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
цэцэг
цэцэг
2020-05-14 13:03

цолмон нарын хэсэг хүний хувийн эмнэлгэ биш ард түмэний эмнэлгэ шүү дээ эрүүл мэндийн даатг�##�аар үйлчилдэг сайн үлчилгээтэй сайхан эмнэлгэ байх ёстой шүү .

Холбоотой мэдээ

Back to top button