Ярилцлага

“Би хөдөө өссөн болохоор эзэнгүй хаягдсан ямааг тэврэхгүй байж чадаагүй”

Өчигдөр буюу тавдугаар сарын 13-ны өдөр төв талбай дээр хэсэг залуус “Ямаатай” жагсаал зохион байгуулсан. Баг зүүж, нүүрээ халхалсан залуус төр засгаас мөнгө нэхэж, ямаатай барьцлаа. Өөрөөр хэлбэл, ямаатай айлуудад нэг килограмм ноолуур тутамд нь 20 мянган төгрөгийн урамшуулал олгох Засгийн шийдвэртэй барьцсан хэрэг.

Жагсаалын үеэр залуус ямаануудыг зам, талбайгаар хүчээр чирч, гулдчиж буй нь гэрэл зургийн хальсанд үлдсэн. Харин жагсаалыг хүчээр тараасны дараа ямаанууд харгалзах эзэнгүй хөсөр орхигдож, төв талбайн орчин тойронд тарцгаасан юм.

Яг энэ үед нэгэн ямааг хоёр гардан энгэртээ тэвэрч зогсоо цагдаагийн зураг сошиал орчинд байршсан билээ. Зургийг харсан хүмүүс “Цагдаа бүхнийг хамгаална” хэмээн хуваалцаж, эерэг хандлагыг бий болгосон. Нийгэм дэх эерэг дүр болсон эл цагдаагийн алба хаагчтай бид холбогдож, товчхон ярилцлаа.


-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Э.Ууганбат гэдэг, 23 настай. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэд ахлагч. Цагдаагийн байгууллагад ажиллаад нэг жил болж байна.

-Өчигдөр болсон жагсаалын үеэр нэг ямааг тэврээд зогсож буй зураг тань сошиал орчинд түгж, эерэг хандлагыг түгээсэн. Тэр үед та албан үүргээ гүйцэтгэж явав уу?

-Тийм ээ. Эргүүлийн үүргээ гүйцэтгээд явж байсан. Жагсаал тарахад тэр ямааг хөтөлж явсан хүнийг нь мэдүүлэг авахаар пост руу аваад явсан юм. Тэгэхэд ямаа нь харгалзах хүнгүй, гудамжинд ганцаараа үлдчихсэн. Би өөрөө хөдөө өсөж, торнисон учраас өчнөөн чирч гулдчуулаад хөсөр хаягдсан ямааг шууд л тэвэрч авсан. Өөр яахаа мэдээгүй. Тэврээд зогсож байх үеэр хүмүүс зураг авсныг ч мэдээгүй.

-Тэр ямааг дараа нь хэнд хүлээлгэж өгсөн бэ?

-Жагсаал зохион байгуулсан хүмүүст нь эргүүлж өгсөн.

-Та аль аймгийн харьяат вэ?

-Би Дундговь аймагт өсөж, торнисон. Айлын том, хөдөө өвөө, эмээ дээрээ мал хариулж өссөн. Багаасаа цагдаа болъё гэж боддог байсан. Одоо хараахан гэр бүлтэй болж амжаагүй ч найз охинтой.

-Ямаатай жагсаал болдог өдөр та тухайн хэсэгт эргүүлийн үүргээ гүйцэтгээд явж байсан гэсэн шүү дээ. Тухайн жагсаалыг хажуунаас нь харахад танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Өөрсдийн эрх ашгийн төлөө гэм зэмгүй амьтдыг асфальтан зам дээр чарлуулаад чирж байгаа нь надад таалагдаагүй. Магадгүй тиймээс л эзэнгүй ямааг тэврээд явж байсан байх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-05-14 18:26

Ямаа ямарч Буруугүй шүү дээ, харин оронд нь Улаан сайдыг ингэж Чирж явах ёстой байсан юм, Ямаа хүртэл Хэлмэгддэг Ардчил�##� юм дөө, Энэ З�##�уусын жагса�##� анхнаасаа л нэг Бүтэлгүй харагдаад байсан юмаа,

Зочин
Зочин
2020-05-14 19:22

zawaan umnud amitan tamlahaa boliochee yamarch utgagyi baina taalagdahgyi baina shyy .

Зочин
Зочин
2020-05-14 23:35

Adguusan amtaniig zovoocon. Barivchilsan zuv. Tsagdaagiin ajiltan ih saihan haragdsan. Bi ch huduu ussun. Yamaag uneheer uruvdsun.

Зочин
Зочин
2020-05-15 01:10

Найс

Зочин
Зочин
2020-05-15 06:34

Ulaan said ch buruugui. Nooluur uneguidsen ued mslchdaa harj uzsen n yu n buruu bga yum.

Зочин
Зочин
2020-05-15 09:47

ЖАГССАН ЗАЛУУЧУУД араатнаас дор байлаа Тэд яав ч монгол хүн биш ээ .Улаан сайд ажлаа л хийсэн хүнд хэцүү үед м�##�чдаа дэмжих л гэсэн шүү дээ Хэвлэлийнхэн нэг л биш Аль ч түвшний асуудлыг ард түмэндээ голыг нь олоод ЗӨВ МЭДЭЭЛЧИХГҮЙ л бна

Зочин
Зочин
2020-05-16 00:00

Minii duu ch aragui l hodoonii m#ld nudtei huuhed dee

Зочин
Зочин
2020-08-03 14:11

Мундаг з�##�уу байна шүү амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button