ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

“The Simpsons” цуврал коронавирус, Коби Брайнтын нас барсан ослыг зөгнөжээ

Бид та бүхэндээ 1989 онд бүтээгдсэн цагаасаа хойш өдгөөг хүртэл 31 жилийн турш үргэлжилж буй “The Simpsons” цувралын бодит амьдрал дээр биеллээ олсон зөгнөлүүдийг хүргэж байна. Тус цувралыг АНУ-ын алдартай уран бүтээлч Мэтт Грёнинг зохиожээ. Уран бүтээлийнхээ анхны дүрүүдийг гэр бүлийн гишүүдээсээ сэдэвлэж бүтээсэн аж.

1.ГУРВАН НҮДТЭЙ ЗАГАС: I БҮЛЭГ, IV АНГИ

Тус загас нь 1990 онд “The Simpsons” цувралын хамгийн эхний бүлэгт гардаг. Барт Блинки нэртэй тус гурван нүдэт ховор загасыг цацраг идэвхит бодист хордсон голоос барьж буй хэсэг гардаг байна.

Тэгвэл тус анги цацагдсанаас багагүй хугацааны дараа Аргентин улсын нэгэн голоос цөмийн цацраг идэвхи бодист хордсон гурван нүдтэй загас баригдаж байжээ.

2.МИКЕЛАНЖЕЛОГИЙН ДЭВИД ХӨШӨӨНИЙ ЗӨГНӨЛ: II БҮЛЭГ, IX АНГИ

1990 онд гарч байсан уг цувралын тус анги нь “Itchy and Scratchy and Marge” нэртэйгээр анх цацагдаж байв. Тус ангид Микеланжелогийн Дэвид хөшөөг хэт задгай, эрээ цээргүй бүтээл хэмээж нутгийн музейд байршуулахыг эсэргүүцэж буй тухай гардаг.

Тэгвэл тус үйл явдал 2016 оны долдугаар сард давтагджээ. ОХУ-ын Санкт Петербург хотын төв талбайд тус хөшөөний хуулбар загварыг тавихад хэт задгай, эрээ цээргүй хэмээн шүүмжлүүлж байв.

3.ДОНАЛЬД ТРАМП: XI БҮЛЭГ, XVII БҮЛЭГ

“The Simpsons” зөгнөлүүдийн хамгийн бодитой, басхүү алдартай нь 19 жилийн өмнө Дональд Трампыг АНУ-ын ерөнхийлөгч болохыг зөгнөсөн явдал байв. Цувралын тус ангид одоогийн АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трампыг ерөнхийлөгч болоод улс орноо өрийн хямралд оруулж буйгаар харуулдаг. Кино зохиолч Мэтт Грёнинг “The Guardian” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хүмүүс яагаад Трампыг ийн оновчтой зөгнөв хэмээн их гайхдаг л даа. Гэхдээ зүгээр л наргиа төдийхөн байсан зүйл нь тохиолдлоор таарчихсан” гэжээ. Хачирхалтай нь өдгөө АНУ нь санхүүгийн хүндхэн байдалд орж, БНХАУ-тай харилцаа сайнгүй байгаа билээ.

4. ЗИГРИД РОЙ ХОЁР: V БҮЛЭГ, X АНГИ

1993 онд цацагдаж байсан тус цувралын тавдугаар бүлгийн 10 дугаар анги болох “How I Learned to Stop Worrying and Love Legalised Gambling” ангид Зигрид Рой хоёр казинод цагаан эрээн барыг сургаж байхдаа хазуулж бэртэж буй тухай гардаг.

Хачирхалтай нь тэд 2003 оны шууд тоглолтынхоо үеэр сургаж байсан цагаан барандаа хазуулж, бэртэж байжээ. Шарх нь хэдий хүнд боловч, золоор амь наснаас нь холуур өнгөрсөн байна.

5. КОРОНАВИРУС: IV БҮЛЭГ, XXI АНГИ

“The Simpsons” цувралын тус ангид Спрингфильд хотод “Осакагийн ханиад” нэртэй тахал тархаж буйг харуулдаг. Энэ нь өдгөө дэлхийг түгшээгээд буй Коронавирусийн халдвартай маш ижилхэн байсан нь олныг гайхшруулаад буй. Тус халдвар нь Азийн орон буюу Японоос тархаж, бүх тивээр тарж буй тухай харуулдаг.

6. УХААЛАГ ЦАГ: VI БҮЛЭГ, XIX АНГИ

1995 онд гарч байсан тус цувралын 19-р ангид ухаалаг цагны тухай зөгнөсөн байдаг. Түүнээс хорь гаруй жилийн дараа сая анхны ухаалаг цаг бүтээгдэж байсан билээ.

7. ЛОНДОНГИЙН ШИЛЭН ЦАМХАГ: VI БҮЛЭГ XIX АНГИ

Тус цувралын “Lisa’s Wedding” хэмээх ангид Лиза хуримаа хийгээд Лондонгоор аялж буй тухай гардаг. Тус зурагт цамхган гүүрний цаана өндөр барилгыг дүрсэлсэн нь 2009 онд ашиглалтад орсон Италийн уран бүтээлч Рензо Пианогийн 310 метр өндөр “The Shard” хэмээх шилэн цамхагтай тун ижил харагдаж буй.

8. ХИГГС БОСОНЫ ТОМЪЁО: VIII БҮЛЭГ, I АНГИ

1995 онд цацагдсан “The Wizard of Evergreen Terrace” ангид Хомер хар өнгийн шохойн самбар дээр нэгэн томьёог бичиж буй тухай гардаг. Тэгвэл Хомер эл томьёогоороо физикч Хиггс Босоны 1998 онд гаргасан шинэ нээлтийнх нь хариуг гаргажээ.

9. ЭБОЛА ВИРУС: VIII БҮЛЭГ, I АНГИ

“The Simpsons” цуврал дээр Марге, өвчтэй хүү Бартад зориулж ном уншиж өгсөн нь ” Curious George and the Ebola Virus” нэртэй ном байв. Тус вирусийн өвчин анх 1976 онд илэрсэн бөгөөд хамгийн сүүлийн дэгдэлт нь 1995 онд Ардчилсан Конго улсад болсон юм. Ийнхүү тус улсад 254 хүн, 2000 онд Уганда улсад дэлгэрч 224 хүн амь үрэгдэж байжээ.

10.УОЛТ ДИСНЕЙ КОМПАНИ: X БҮЛЭГ, V БҮЛЭГ

Тус цувралын 10 дугаар бүлэг, тавдугаар анги болох “When You Dish Upon a Star” -д Уолт Дисней компанийг худалдаж авч буй тухай зөгнөсөн байдаг. 2019 онд тус зөгнөл биеллээ олж Уолт Дисней “The Simpsons” цувралыг бүтээсэн “20-р зуун Фокс” кино компанийг 52.4 сая ам.доллараар худалдан авч байжээ.

11. 9-Р САРЫН 11 ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА: IX БҮЛЭГ I АНГИ

Цувралын тус анги дээр Хомерын барьж буй New york хэмээх зурагт Дэлхийн Худалдааны цамхагт болсон террорист халдлагын сар өдрийг харуулдаг.

12.ЛЭДИ ГАГА ҮЗҮҮЛБЭР: XXIII БҮЛЭГ, XXII АНГИ

2012 онд гарсан энэ ангид Лэди Гага агаар дээгүүр утастай үзүүлбэр үзүүлж буйгаар гардаг.  Гэтэл тус анги гарснаас 5 жилийн дараа “Super Bowl” тэмцээний завсарлагааны үеэр Лэди Гага ижил хувцастай, ижилхэн үзүүлбэр үзүүлж байв.

13. ДЕЙНЕНЕРИС ТАРГЕРИЕН ЛУУТАЙ ДАЙРАЛТ: XXIX БҮЛЭГ, I АНГИ

Харж байгаачлан тус цуврал дээр гардаг луутай хэсэг HBO телевизийн бүтээл “Game of Thrown” дээр гардаг шүү дээ. Чухам хуулсан уу гэлтэй адилхан үйл явдлыг зөгнөсөн байдаг.

14.КОБЕ БРАЙНТЫН ҮХЭЛ: IV БҮЛЭГ XXI АНГИ

Осакагийн ханиад дэгдсэн ангид нисдэг тэрэг хяналтаа алдан, газарт унаж буй хэсэг гардаг. Энэ хэсгийг нэрт сагсан бөмбөгийн тамирчин Коби Брайнт ба түүний 13 настай охины үхлийг таамагласан гэж үзэж байгаа юм.

“The Simpsons” киноны зохиолч АНУ-ын алдартай уран бүтээлч Мэтт Грёнинг

Эх сурвалж: https://www.businessinsider.com/

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button