НИЙГЭМ

Газрын дуудлага худалдааны ялагч тодорлоо

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу НГЗБА-ны Газрын Менежмент төлөвлөлтийн хэлтэс ГХГЗЗГ-ын www.mle.mn цахим биржийн системээр дөрвөн удаагийн цахим дуудлага зохион явууллаа. Цахим дуудлага худалдаанд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, орон сууц, худалдаа үйлчилгээ, шатахуун түгээх станц, үүрэн холбооны станцын зориулалт бүхий 47 байршлыг цахимаар санал болгосноос 36 оролцогч оролцон 14 байршилд ялагч тодорсон.

Тухайлбал:

Үүрэн холбооны станцын зориулалтаар 7, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 4, өвлийн хүлэмжийн аж ахуй, орон сууц, ШТС-ын зориулалтаар тус бүр нэг нэг ялагч тодрон нийслэлийн төсөвт 265,3 сая төгрөг төвлөрүүлж байна.   

Мөн өнөөдөр дөрөв дэх удаагийн газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаанд таван оролцогч оролцон хоёр байршилд үнийн санал илгээж, хоёр ялагч Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар Сонгинохайрхан дүүрэг  21-р хороо, Баруун турууны давааны баруун хойд талд зэрэгцээ байрлах 0.5 га, 1.02 га газрыг тус тус эзэмшихээр боллоо. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button