Нийгэм мэдээ

Халиа тошинд өртөх эрсдэлтэй 348 айлыг Хонхор, Цагаандаваа, Нисэх рүү нүүлгэнэ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн онцгой комиссын дарга хурандаа Д.Оюунбат, Хотын захирагчийн албаны инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж болон Нийслэлийн газрын албаны, кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар нар халиа тошин, шар усны үерийн талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой комиссын дарга хурандаа Д.Оюунбат "Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 24 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн. Өнгөрсөн оны найм, есдүгээр сард аадар бороо ихээр орсон бөгөөд арав болон арваннэгдүгээр саруудад хур тунадас өмнөх жилийн дунджаас хэд дахин илүү орсон. Үүнээс үүдэж, гуу жалга дагуу 20-30 см зузаан цастай байна.

Шар усны эрсдэлийн үнэлгээгээр хамгийн их аюултай түвшинд хүрсэн дүүргүүд:

  • Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар,Чингэлтэй дүүргүүд өндөр
  • Багануур дүүрэгт их,
  • Баянгол, Хан-Уул дүүргүүд дунд,
  • Багахангай, Налайх дүүргүүд бага гэсэн үнэлгээтэй байна.

Дундаж оноогоор 3.75 буюу "Их" түвшинд хүрсэн байна. Нийслэл хотын хэмжээнд 3900 гаруй объект шар усны үерт өртөх эрсдэл өндөр байна. Үүнийг шалтгаан нөхцөлөөр нь тодорхойлж үзвэл нийслэлд нэг жилд 40.000 орчим өрх нэмэгддэг. Үүний 75 хувь нь хөдөө орон нутгаас ирж суурьшдаг. Суурьшихаар ирсэн хөдөө орон нутгийн иргэд мэдээлэл багатай байдгаас шалтгаалан үерт өртөх өндөр эрсдэлтэй бүсэд нүүж ирдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн шар усны үерийн ерөнхий дүгнэлт гарсан. Ерөнхий дүгнэлт үнэлгээгээр 8.65 оноо буюу маш өндөр үнэлгээтэй байна".

Хотын захирагчийн албаны инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж "Энэ жилийн хувьд шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажиллагааг өнгөрсөн жилүүдийнхээс эрт эхэлж байна. Голын голдиролд өөрчлөлт оруулсан барилга, байгууламжуудыг нурааж, голдирлыг хэвийн болгож байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Сэлбэ болон Дунд голын усны түвшнийг барьж байгаагүй. Энэ хавар Сэлбэ болон Дундголын усны түвшин доошлуулах ажлыг зохион байгуулна. Мөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хэмжээнд Нарны гүүрнээс Дундголын гүүр хүртэл "S Outlet"-ын үерийн далангийн тендерийг зарлахаар ажиллаж байна. 2024 онд урсгал болон, их засварт зориулж, 60 орчим тэрбум төгрөгийг барилга байгууламж, бүтээн байгуулалтад зориулахаар төсөвлөсөн.

Газрын албаны, кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар "Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн дүүргүүдийн хэмжээнд 1339 айл халиа тошингийн өндөр эрсдэлтэй газар байрлаж байна. Одоогийн байдлаар халиа тошинд өртсөн 219 нэгж талбар байна. Үүний долоо нь газрын зөвшөөрөлгүй, 212 нь албан ёсны зөвшөөрөлтэй юм. Иргэдийн дунд голын ай савын дэргэд газар олгосон гэх хардлага бий. Энэ талаар залруулахад, голын ай сав, усны ундарга хаанаас хэзээ гарч ирэх нь тодорхойгүй байдаг учир ийм өндөр тоо гарлаа.

Айлуудад давхардсан тоогоор 1206 удаа нүүх санамж бичгийг хүргүүлсэн. Иргэдийн дийлэнх нь нүүхгүй гэсэн хариу өгөөд байна. 60 орчим айл нь нөхөн олговортойгоор нүүх шийдвэр гаргасан. ОБЕГ-аас шаардасны дагуу айлуудыг нүүлгэн шилжүүлэх газрыг тодорхойлохоор манай байгууллага ажиллаж эхэлсэн. 2023 оны газарзүйн төлөвлөгөөнд тусгагдсан 348 нэгж талбарыг өнөөдрийн байдлаар бэлдээд байна.

Тодруулбал,

  • Баянзүрх дүүргийн Хонхор орчимд /Радио телевизийн антены зүүн талд/ 98 айлын газар бэлтгэсэн
  • Цагаан даваа орчимд 57 айлын газар бэлтгэсэн

Баянзүрх дүүргийн хэмжээнд 155 айлын суурьших газар бэлтгэсэн.

  • Сонгинохайрхан дүүрэгт 22 товчооны хойд талд 145 айлд
  • Хан-Уул дүүрэгт 28 айл
  • Налайх дүүрэгт 20 айлд

Нийт 348 айлыг нүүлгэн шилжүүлэх газрыг бэлтгэсэн. Эдгээр газруудыг сонгохдоо өнгөрсөн зуны алдаагаа давтахгүйн тулд нийслэлийн дэд бүтэцтэй уялдуулан сонгосон" гэлээ.

Энэ үеэр мэргэжилтнүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Сэлбэ голын мөсийг ачихтай холбоотой рейсын үнийн тал дээр асуудал гарсан энэ талаар?

-Хотын захирагчийн албанаас хамтарч ажиллах техникийн талаар нээлттэй зарласан. Манайхаас 20 тонны даацтай "Хово" машин байна гэсэн ганцхан шаардлага тавьсан. Энэ удаагийн ажлын хүрээнд 20 орчим байгууллагатай гэрээлж ажилласан, 100 орчим хувь хүн, ААН байсан. Одоогийн байдлаар 220 орчим тонн мөс зөөсөн.

-Өнгөрсөн онд 60 орчим тэрбум төгрөгийг шар усны үерт зарцуулсан уу?

-Үгүй. Энэ онд үерийн далангаас эхлээд урсгал зардлуудад ашиглахаар дотоодын болон гадаадын хандив тусламжийн 60 гаруй тэрбумыг төсөвлөсөн.

-200 гаруй айл өрх үерт өртөх өндөр эрсдэлтэй байна гэсэн. Энэ бүсийн газар олголтын талаар?

-Өнгөрсөн оны засгийн газрын хуралдаанаар газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Төвийн зургаан дүүрэгт нэмэлт газар олгохгүй гэсэн хууль гарсан. Тиймээс эрсдэл өндөр газруудад ахиж газар олгохгүй. Мөн манай байгууллага 1984 оны газарзүйн байршлын зургийг ашигладаг байсан. Ийм учраас эрсдэлийг бүрэн тооцоолж чадахгүй байсан юм. Энэ асуудлыг шинэчлэхээр Хотын даргатай хэлэлцэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Батсайхан
Батсайхан
2024-03-19 17:23

60 тэрбумыг д�##�ангийн шороо зөөх мөс зөөх гэх мэт аахар шаахар насгүй ажил хийж байснаас барилга бариад үёр болох голын аюултай хэсгийн айлуудыг оруулж болдоггүй юм болов уу бүтээж байгуулах үлдэцтэй ажил хиймээр байна
Гол голидролоороо урсахад саадгүй бол

Холбоотой мэдээ

Back to top button