УЛС ТӨР

"Газар өмчлөх хүсэлтийг 90 биш 30 хоногт цахимаар шийдвэрлэдэг болно"

Өнөөдрийн /2022.11.25/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 10:00 цагт эхлэх учиртай ч 11:42 цагт эхэллээ. Хуралдаанаар одоо:

Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/-ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: "Газрын асуудал хүн бүртэй холбоотой үнэ цэнтэй асуудал. Иргэдтэй уулзаж байхад 0.007 га газраа ч эзэмшиж чадахгүй байхад бүхэл бүтэн ам аваад ашиглаж байгаа нь мэдэгдэхгүй царцчихдаг гэсэн асуудлыг маш ихээр ярьдаг. Нэг хүний нэр дээр хэд хэдэн газар бүртгэлтэй байдаг. Энэ бүхнийг эргээд цэгцлэх юм уу. Мөн хөдөө орон нутгаас ирээд дураараа буучихдаг. Энэ асуудлуудыг хэрхэж байна. Газрын төлбөрийн асуудлыг яаж байна вэ. Үнэлгээтэй холбоотой асуудлаас болоод дэд бүтцийн бүтээн байгуулалтууд удааширдаг. Гуравдугаарт, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс асууя. Өмнө нь би "Өргөдлийн байнгын хороо"-ны дарга байхдаа туул голыг хашаалсан маш олон газрыг цуцлах шийдвэрийг гаргаж, зарим нь шүүх дээр амжилттай цуцлагдаж байсан. Эдгээр нь одоо хэрхэж байгаа вэ" хэмээн асуулаа.

БХБ-ын сайд Л.Мөнхбаатар: "Өмчлөх хүсэлтийг 90 хоногт шийдвэрлэдэг байсан бол одоо 30 хоногт цахимаар шийдвэрлэдэг болж байгаа" гэв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Туул голын дагуух онцгой хамгаалалтын бүсийг нийслэлийн ИТХ шийдвэрлэдэг. Сав газрын дагуух шалгалтыг бүрэн хийсэн. Баригдсан барилга байгууламжийн эдийн засгийн эргэлтийг яаж ашигтайгаар шийдвэрлэх вэ гэдгийг ярилцаж байгаа. Нийслэл, сум, аймаг, БОАЖЯ зэрэг маш олон байгууллага газар олгодог байдлыг цэгцэлнэ. Одоогоор Туул голын дагуух газруудыг цуцлах саналыг нийслэл рүү хүргүүлсэн. Дахиж газар олгохгүй гэдэг бодлого барьж байна" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-25 13:03

Юм хөгжиж байхад ингэмээрсэндэээ

Зочин
Зочин
2022-11-25 13:04

Ashgvi dee ng gazar awah heden sar jil boldog ue ongoroh tsag bolson

Зочин
Зочин
2022-11-25 13:04

Ово доо

Зочин
Зочин
2022-11-25 13:17

Demjij bna ashgvidewe

Холбоотой мэдээ

Back to top button