Нийгмийн

“ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг төрсөн хүүгийнхээ баараар охидын биеийг үнэлүүлдэг”

Livetv.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийг ХЭҮК-ын гишүүний ээлжит сонгон шалгаруулалт оролцож байгааг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийж байна.

Тэрбээр “Өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулах болсон шалтгаан гэвэл дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс энэ сарын 15-ны хүртэлх хугацаанд УИХ-ын хууль зүйн байнгын хороон дээр ХЭҮК-ын гишүүнээр элсэх нэр дэвшигчдийн нэрийг авч эхэлсэн. Тухайн нэрс дунд ХЭҮК-ын гишүүнээр ажиллаж байсан П.Оюунчимэг гэдэг хүний нэр байгааг эсэргүүцэж байна.

П.Оюунчимэг 2007 онд Монгол улсын ерөнхийлөгчийн ажиллаж байсан Н.Энхбаярын саналын дагуу томилогдож байсан. Энэ хугацаанд тэрбээр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт албан тушаалаа ашиглаж шингэн хлорыг өөрийнхөө шууд эзэмшил байдаг GBS Импекс ХХК-иар шахаж, 519 ам.долларыг авсан байдаг.

Мөн Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байдаг GBS компанийх нь нэр дээр бүртгэлтэй байдаг “ХАБУ” зочид буудал хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулж, насанд хүрээгүй охид эмэгтэйчүүдийг биеийг нь үнэлүүлж байсныг би нууц камерын бичлэгээр орж баримтжуулж байсан ” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

11 Сэтгэгдэл

  1. Ийм муухай бузар хэрэгт гар бие оролцдог хүн, хүний эрхийг хамга####ах уу? Тохирсон арга хэмжээг нь хатуу чанга авах хэрэгтэй. Юун дахин сонгогдох!!! Ичдэггүй юу?

    1. Энэ бол хэук ын нэр ашиглаж ашиг хонжоо хардаг хун хууль хучний бгуулгын олон нойг мэддэг боловч хун эрхийн толоо тэмцэдгуй торт дайсгнсан улсуудыг хариулдаг торт нь ашигтай бол шорон шоронгоос хун гаргадаг л хун бизнесмэн авгай

  2. над эмэгтэйгээ хурдан холдуулаач ####бан туша####ын хэнээтэй золиг юм муухай нь илрээд байхад солиоч

  3. Шун####тай хүнд зогсох чадвар байдаггүй. Эрхийнхээ дагуу хүсэлтээ гаргаж л таараа. Зогсоох хүч нь төрд байгаа байлгүй дээ. Төрдөө найдах, итгэх хэрэгтэй. Бидний л сан####аар буй болсон төр учраас. Сануулах нь ч бас зөв.

  4. бидний нүд, чих болж яваа сэтгүүлчдээ баярл####аа. дээгүүрээ ямар их ялзарч явааг сайн илчлээрэй з####уу минь. амжилт …. хэзээ ч булхай нь илрэхгүй юм шиг даварч яваа энэ мэт хүмүүсд таарах шийтгэлийг нь өгөх төртэй л болмоор байна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button