ДЭЛХИЙНийгмийнЭРҮҮЛ МЭНД

Бага насны хүүхдээр биеийг нь үнэлүүлж байсан зургаан эрэгтэйг саатуулжээ

БНХАУ-ын нэгэн кароакегаас эрэн сурвалжлагдаж байсан 11 настай охиныг хүчээр биеийг нь үнэлүүлж, хүчирхийлж байсан зургаан эрэгтэйг албадан баривчилжээ. Тодруулбал, эрэн сурвалжлагдаж байсан 11 настай охин өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд БНХАУ-ын Хунань мужийн Кидонг муж дахь гэрээсээ алга болсон байна. Охиныг сураггүй болсноос дөрвөн өдрийн дараа гэр бүл нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бөгөөд түүнээс гурван өдрийн дараа охиныг зочид буудлын өрөөнд байхад нь олжээ.

Улмаар цагдаагийн байгууллагаас тус хэрэгт холбогдуулан долоон хүнийг татан шалгасан ч, зөвхөн хоёр иргэнийг саатуулан хорьсон байна.

11 НАСТАЙ ОХИН КАРОАКЕД ОРСОН ЭРЧҮҮДИЙГ ХӨГЖӨӨДӨГ БАЙЖЭЭ

Охины эцэг үүнд эсэргүүцлээ илэрхийлж өдгөөг хүртэл тэмцсэн нь олон нийтийн дунд шуугиан тарьжээ. Улмаар сэжигтнүүдээс дахин дөрвөн иргэнийг хэрэгт татан шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлсэн байна. Баривчлагдсан дөрвөн иргэний дотор тухайн кароакены эзэн, үйлчлүүлэгчид зуучилсан гэх залуу, мөн тухайн кароакег ивээн тэтгэдэг гэх дөрвөн иргэн багтаж буй аж. Мужийн засгийн газраас мэдээлэхдээ, Лю, Ван, Зоу, Жян, Жоу хэмээх этгээдүүд охиныг кароакед албадан авчирч, улмаар удаа дараа хүчирхийлж, биеийг нь үнэлүүлж байсан гэв.

Хохирогч охин тухайн кароакед үйлчлүүлсэн эрчүүдийг хөгжөөх, согтууруулах ундааг уухыг ятгах ажлыг хийж байжээ. Охин өдгөө Хунань мужийн Чанша хотын эмнэлэгт хэвтэж, эмчилгээг хийлгэж буй аж. Сүүлийн мэдээллээр охиныг хүчирхийлсэн хэрэгт зургаан эрэгтэйг саатуулан, цагдан хориод байна.

БНХАУ-Д БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛВЭЛ 10 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ЭСВЭЛ ХИМИЙН АРГААР ХӨНГӨЛӨХ ЯЛТАЙ

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 236-р зүйлд зааснаар бага насны хүүхдийг хүчиндсэн, бэлгийн харьцаанд орсон байвал 10-с дээш жилийн хорих ялаар шийтгэх эсвэл бүх насаар нь хорих, цаазаар авах ял оногдуулдаг. Мөн Эрүүгийн хуулийн Хоёрдугаар бүлгийн аравдугаар зүйлд: Бага насны хүүхдийг хүчиндсэний улмаас нас барсан  бол гэмт этгээдэд цаазаар авах эсхүл бүх насаар нь хорих ял эсвэл химийн аргаар хөнгөлөх аргыг зүйлчилжээ.

Эх сурвалж: www.scmp.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
nhddyy
nhddyy
2020-05-17 16:26

Hytad ulsad iim hereg boloogui gesen shuu.

hervee iim yvdal bolson bool shuud tsaaz.

Холбоотой мэдээ

Back to top button