Ватиканд байсан түүхэн захидлуудын хуулбарыг ГХЯ-д хүлээлгэн өглөө

Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн 8 захидлын эх хуулбарыг Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж ГХЯ-нд албан ёсоор хүлээлгэн өглөө.Элчин сайд Ц.Жамбалдорж болон Ром дахь ЭСЯ-ны хамт олон хоёр жилийн хугацаанд шаргуу ажиллаж Ватиканы нууц архивт хадгалж буй Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой чухал түүхэн баримт бичгүүдийн эх хуулбарыг энэ оны энэ оны тавдугаар сарын 16-нд хүлээн авсан юм.

Үүнд, Ромын Пап IV Инноцентээс Гүюг хаанд ирүүлсэн захидал /1245.03.13/, Ромын Пап IV Урбанаас Ил хан Хүлэгүд ирүүлсэн захидал /1263.05.23/, Ил хан Абагаас IY Клеменцэд илгээсэн захидал /1268 оны зун/, Ромын пап III Николасаас Ил хан Абагад ирүүлсэн захидал /1278.04.01/, Ил хан Абагаас Ромын католик шашны элчид олгосон аян замын баталгаа үнэмлэх бичиг /1279 он/, Ромын пап IV Николасаас Ил хан Аргунд ирүүлсэн 2 захидал /1288.04.02, 1289.07.15/, Ил хан Аргунаас Ромын пап IV Николаст илгээсэн захидал /1290 онд/-ын албан ёсны хуулбар багтжээ. Эдгээр хуулбарыг Дипломат албаны музейд байрлуулах гэнэ.
А.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Kamagra 100mg Test Novidat 500mg [url=http://cialibuy.com]cialis generic[/url] Order Ventolin Without Prescription
Hello my friend.
Our employees wrote to you yesterday maybe...
Can I offer paid advertising on your site?