Нийгмийн

Баянхошуунд гурван авто машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны хөтөлийн замд тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, өнөөдөр /2020.05.18/ өдрийн 15.30 цагийн үед тус замд гурван автомашин мөргөлдсөн байна. Дуудлагын дагуу Тээврийн цагдаагийн алба хаагчид хэргийн газарт хэмжилтийг хийж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Тухайн ослын улмаас Хөтөл чиглэлийн автозамын ачаалал нэмэгдэж, замын түгжрэл эрс нэмэгджээ. Ослын улмаас зорчигч болон жолооч гэмтсэн байх магадлалтай бөгөөд одоогоор гэмтсэн, нас барсан мэдээлэл ирээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button