Нийгмийн
Тонхил сумын Засаг дарга Р.Даваадоржийг хүн амины хэрэгт холбогдуулан баривчилжээ

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын эхнэр гэртээ амь насаа алдсан хэрэг энэ сарын 15-ны өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Тонхил сумын эмнэлгээс Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт эмэгтэй хүн гэртээ нас барсан байна гэх дуудлага мэдээллийг энэ сарын 15-ны өдөр өгсөн байдаг. Уг дуудлага мэдээллийн дагуу Говь-Алтай аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиж шалгахад тус сумын Засаг дарга Р.Даваадоржийн эхнэр 38 настай, эмэгтэй Б нь гаднын нөлөөтэй байж болзошгүйгээр амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдсон.
Эл хэрэгт Тонхил сумын Засаг дарга Р.Даваадоржийг яллагдагчаар татан баривчилж, шалгалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа ажээ.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нам дагаж далдаганасан юмнуудыг ийм л юм хүлээж байгаа...
хөөсөн мантуу л байна
Аймгийн засаг дарга нь нэг ажилтанаа архинд явуулаж архида амь нас нь хохирох эх суурийг тавьсан,одоо сумын дарга нь бас л эвгүй байдалд орж,маш шуурхай тодорхой арга хэмжээ авахгүй бол одоо багийн дарга нар нь асуудалд орох бийдээ?
Говь-алтайн дарга нэртэй алуурчид мөн ихсэж байнаа.Эхний алуурчнийг шийтгэхгүй болхоор дараагийн алуурчид цэцэглэж байна
Аймгийн дарга болохоор баривчлаад шалгаж чаддаггүй, сумын дарга бол баривчлаад шалгаж болдог сонин байгаа юм шүү. Адилхан л хүн амь хороосон байхад