ХУУЛЬ

Тонхил сумын Засаг дарга Р.Даваадоржийг хүн амины хэрэгт холбогдуулан баривчилжээ

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын эхнэр гэртээ амь насаа алдсан хэрэг энэ сарын 15-ны өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Тонхил сумын эмнэлгээс Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт эмэгтэй хүн гэртээ нас барсан байна гэх дуудлага мэдээллийг энэ сарын 15-ны өдөр өгсөн байдаг.  Уг дуудлага мэдээллийн дагуу Говь-Алтай аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиж шалгахад тус сумын Засаг дарга Р.Даваадоржийн эхнэр 38 настай, эмэгтэй Б нь гаднын нөлөөтэй байж болзошгүйгээр амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдсон.

Эл хэрэгт Тонхил сумын Засаг дарга Р.Даваадоржийг яллагдагчаар татан баривчилж, шалгалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа ажээ.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Аймгийн засаг дарга нь нэг ажилтанаа архинд явуулаж архида амь нас нь хохирох эх суурийг тавьсан,одоо сумын дарга нь бас л эвгүй байд####д орж,маш шуурхай тодорхой арга хэмжээ авахгүй бол одоо багийн дарга нар нь асууд####д орох бийдээ?

  2. Говь-####тайн дарга нэртэй ####уурчид мөн ихсэж байнаа.Эхний ####уурчнийг шийтгэхгүй болхоор дараагийн ####уурчид цэцэглэж байна

  3. Аймгийн дарга болохоор баривчлаад ш####гаж чаддаггүй, сумын дарга бол баривчлаад ш####гаж болдог сонин байгаа юм шүү. Адилхан л хүн амь хороосон байхад

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button