Засгийн газар өнөөдөр (2020.5.20) 20 гаруй асуудлаар хуралдаж байна.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Засгийн газар 08.00 цагаас хойш 20 гаруй асуудлаар хуралдаж байна. Халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж буй төрийн үйлчилгээний, тусгай албан хаагчдыг орон сууцжуулна. Түрээслээд, өмчлөх нөхцлөөр 1300-1500 өрх бэлэн орон сууцанд хамрагдана.
Коронавирусийн олон улсын болон дотоодын нөхцөл байдал хийгээд чартер нислэгүүдийн талаар яг одоо хуралдаж байна” гэв.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.