НИЙГЭМ
Д.Нямхүү: Өчигдөр 247 иргэнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.
Хурлын эхэнд “ЗӨСҮТ-өөс Энэтхэг улсаас ирсэн иргэдийн ачаа тээврийг ариутгаж, халдваргүйжүүлсэн байна. Орон нутгийн 14 галт тэргэнд 4000 гаруй иргэнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 264 дуудлага ирсэн” гэв. Мөн ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-ийн гурван лабораторид нийт 247 шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарснаар коронавирус илрээгүй. Улсын нэгдсэн төв эмнэлэг, дүүргүүдийн эмнэлгээс 32 сорьцоос тандалт судалгаа хийхэд коронавирус илрээгүй” гэв.
Г.ЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.