НИЙГЭМ

“Нэгэн иргэн эх орон руугаа ирэх замдаа халдвар авсан гэх мэдээлэл худал”

ОХУ-аас Алтанбулагаар орж ирсэн иргэн Монгол руу ирэх замдаа халдвар авсан гэх мэдээлэл цахим ертөнцөд тархсан. Тухайн иргэн хойд хөршид байхад нь шинжилгээний хариу нь сөрөг гарсан, ирэх замдаа халдвар авсан гэсэн дуулиан тариад байгаа юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад “Тухайн иргэн 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 13-ныг хүртэлх хугацаанд ОХУ-ын Улаан-Үд хотод зургаан хүнтэй хамт байр түрээслэн, амьдарч байсан юм билээ. Улмаар тавдугаар сарын 16-нд эх орондоо ирж, Төв аймгийн Батсүмбэрийн сувилалд тусгаарлагдсан. Түүнээс шинжилгээ авахад халдвар илэрсэн.

Тухайн иргэн Улаан-Үдэд байхдаа хоёр удаа шинжилгээнд хамрагдахад хариу нь сөрөг гарсан. Гэхдээ шинжилгээнийхээ хариуг хүлээсэн 5-6 хоногтоо тус хотод байсан. Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 8-нд шинжилгээ хийлгэж, 12-нд хариугаа авсан байна.

Гэтэл тухайн иргэн “Би Монгол Улсад орж ирэх явцдаа халдвар авчихлаа” гэх асуудлыг ярьж, иргэдийг үймүүлж байгаад харамсаж байна. Энд тийм халдвар авах эрсдэл болоогүй. Үүнийг би баттай хэлнэ. Тухайн иргэн Улаан-Үд хотод байхдаа өвдсөн оюутнуудыг эмчилж, тусалж байсан юм билээ. Тэгж байхдаа халдвар авах эрсдэл өндөр” гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button