УЛС ТӨР

АН: Сонгуулийн штабын ерөнхий менежерээр Я.Санжмятав ажиллана

Ардчилсан намаас өнөөдөр /2020.05.20/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын ЕНБД Ц.Баатархүү: “АН-ын хийж буй үйл ажиллагаа ард түмэнд нээлттэй байдаг. Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар дэмжигдсэн 76 нэр дэвшигчийг албан ёсоор түмэн олондоо бид хүргэсэн. Гэтэл эрх баригч нам өөрийнхөө нэр дэвшүүлж буй 76 нэр дэвшигчээ тодруулсан тогтоолоо одоог хүртэл гаргахгүй байна.Манай намын сонгуулийн ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн Я.Санжмятав ажиллахаар томилогдлоо. Манай нам иргэд олон нийтийнхээ зорилго, захиасыг биелүүлж шударга, нээлттэй зарчмаар өрсөлдөхөө зарлаж байна” гэлээ.

АН-ын сонгуулийн төв штабын ерөнхий менежер Я.Санжмятав: “Монгол Улсынхаа нийт иргэддээ Ардчилсан намын нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун талархлаа илэрхийлье. 2020 оны сонгууль хүч тэнцвэргүй нөхцөл байдалд эхэлж байна. Ард түмэн 65 гишүүнийг хэт олонхоор сонгосон. МАН-д ард иргэдийн итгэл алдарсан энэ үед сонгууль болох гэж байна. Мөрийн хөтөлбөрөө 80, 90 хувиар хэрэгжүүлсэн гэдэг тайланг тавьж байна. Итгэл алдарсан ард түмэн  Бид айл өрхийн аятай тухтай амьдралыг бий болгохын төлөө ажиллах мөрийн хөтөлбөр боловсруулснаа дуулгахад таатай байна. Бид хууль боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх чадамжтай хүмүүсийг сонгон шалгаруулж, нэр дэвшүүлсэн. Улс орноо эдийн засгийн уналтаас аварч, хөгжүүлэх ажлыг бид хийж чадна. Төр барьж байгаа МАН асар их хөрөнгө зарж харлуулах, хууль хяналтын байгууллагаар баривчлуулах ажлыг хийж магадгүй байна. Бид ард түмнийхээ зөв зүйтэй бодлого, хөгжлийг авчрах чин эрмэлзэлтэй байгаа. Бусад намуудад, бие даагчдад нэг нэгэн рүүгээ дайрч давшихгүй байхыг, гүтгэхгүй байхыг уриалж байна. Манай намаас нэр дэвшиж байгаа хүмүүсийг гэм буруутай гэдгийг шүүхээс тогтоогоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр дайрч давшилж байгааг эсэргүүцэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button