Нийгмийн

“Хоттойгоо селфидье” дуусахад дөрөв хоног үлдлээ

Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, аж амьдралыг харуулсан гэрэл зургийг түүх болгон үлдээж, хотын хөгжлийн явцыг сурталчлах зорилгоор “Хоттойгоо селфидье” уралдааныг Нийслэлийн ИТХ-аас зарласан.  Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж буй эл уралдааны бүтээл хүлээн авах хугацаа дуусахад дөрөв хоног үлдлээ. 
Хотод өнгө үзэмж нэмсэн бүтээн байгуулалт болон бусад эерэг сайхан сэтгэгдэл төрүүлэх зүйлсийг  өөрийнхөө зурагтай хамт селфидэж, сонирхсон хүн бүр тус уралдаанд оролцох боломжтрй. Уралдааны хугацаа дуусах гэж байгаа тул Их хотын иргэд Та бүхэн идэвхтэй оролцоорой.
Бүтээлийг [email protected] хаягаар хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 70119921 дугаарын утсаар өгнө.  Бүтээл хүлээж авах хугацаа энэ сарын 25-ны өдрийн 23.00 цагт дуусна.

Шагналын сан:

1-р байр: 1.500.000₮
2-р байр: 1.000.000₮
3-р байр: 500.000₮

Хотоо толидох таны мэлмий тунгалаг байх болтугай. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button