Өнөөдөр "Биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн өдөр” тохиож байна

Жил бүрийн тавдугаар сарын 22-нд "Биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд энэ жил "Байгаль бидний шийдэл” уриан дор зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр Монгол орны биологийн төрөл зүйлүүдийг танилцуулах виртуал үзүүлэнг толилуулах юм байна. Их Британийн Засгийн газар нь биологийн төрөл зүйлийг хамгаалах, зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдааг зогсоох, уур амьсгалын өөрчлөлт зэрэгт анхаарлаа хандуулсаар ирсэн юм.
Их Британийн ЭСЯ болон Монгол Улсын БОАЖЯ "Биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан энэ талаар ард иргэдэд мэдээлэл, ойлголт өгөх виртуал үзүүлэнг Шангри-Ла Моллд байрлуулна. Тус үзүүлэнгээр Монгол орны биологийн төрөл зүйлүүд, тэдгээрийг хэрхэн хамгаалах талаарх танин мэдэхүйн мэдээллүүд гарах аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай улсад биологийн олон нэр төрлийг хамгаалах нь амин ач холбогдолтой . Учир нь бид малынхаа махаар дамжуулан маш олон төрлийн эрдэс бодисыг шууд авдаг. Үүнийхээ ачаар дотроо коронааг алдахгүй байгаа ч юм билүү.