Нийгмийн

Хэнтий аймагт автомашин осолдож гурван хүний амь хохирчээ

2020.05.20-ны 20 цаг 15 минутын орчимд Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын 1-р баг “Цэнхэрийн голын гүүр” гэх газарт асфальтан замд Ц жолоочтой Nissan Advan маркийн автомашин онхолдож, зорчигч Ц / 56 настай, эмэгтэй/, зорчигч Ц /6 настай, эрэгтэй/, Б /30 настай, эрэгтэй/, тус тус 3 хүний амь нас хохирсон.

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас орон нутгийн замд 7 хүний амь нас хохирсон ба дээрх замд зорчихдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах, хурдыг дүрэмд тогтоосон болон зам орчны байдалд тохируулах, жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглэх, бага насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгаж тээвэрлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button