НИЙГЭМ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх түргэн үйлчилгээний цэгүүдэд зөрчил, дутагдал илэрлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн санал, дүгнэлтийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

Энэхүү газарт холбогдох бичиг баримтыг үзэж танилцах, хянан тулгах, ажлын байрыг газар дээр нь очиж үзэж танилцах гэсэн байдлаар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, дүгнэлтийн талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба “Өмчийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалттай холбоотой үйл ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14, 67, 71 зүйлүүдэд заасныг зөрчсөн зарим үйл ажиллагаанууд явагдсан байна.Тухайлбал, Тээврийн хэрэгслийн дансанд бүртгэлтэй 28 тээврийн хэрэгслээс 11 тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа нь дууссан.

Мөн ашиглалтын хугацаа дуусаагүй зарим тээврийн хэрэгслүүд нь 2016, 2017, 2018 оноос хойш эвдэрч, ашиглагдаагүй бөгөөд тухайн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах менежментийн талаар ямар ч арга хэмжээг авч ажиллаагүй байсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүнсний худалдаа, үйлчилгээ явуулдаг түргэн үйлчилгээний цэгүүдэд зөрчил дутагдал нийтлэг илэрлээ” гэв.

Түүнчлэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь орон сууцны тохижилтын газартай холбоотой хэд хэдэн зөрчил дутагдлууд илэрсэн гэдгийг танилцуулгадаа онцолсон юм.

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button